Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хоёрдугаар гурил, ногоон цай, улаан дүнс л байвал болоо шүү дээ
Нутаг усны эгэл жирийн танилууд учран золгохдоо юуг эс ярилцах билээ. Их хурлын гишүүн, хөдөлмөрийн баатар Ц. Намхайнямбуу бид ийм нэгэн бөгөөд арван нэгэн давхарт байрлахдаа тэднийд очих учрал надад тохиосон юм.
Бидний яриа нутгийн сонин,   цаг уур, өвөлжилт энэ тэрийг хүүрнэсээр нэг мэдэхнээ төрийн ордон,    их хурлын чуулган хуртлээ өндөржлөө.
-Их   хурлаас  батлан   гаргаж  байгаа хуулиуд малчин түмний эрх ашигт хэр нийцдэг бол.
- Энэ талаар янз янзын яриа байдаг л даа. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө тавигдаж, түүнийг нь шүүрэн авч шуугиулдаг мэдээллийн хэрэгсэлд тэжээл .хэрэгтэй ЮМ болохоор арга байж уу. Олон хэвлэлд их л юм бичигдэж байна. Харин тэр бүх үзэл бодол малчнаас гараад л, эргэж малчиндаа хүрээд байна уу гэвэл тийм биш. Малчид юм юмаар гачигдаж байна. Тэгэх тусмаа хэвлэл мэдээллээр бүүр ягтаа тулсан, харанхуй, хараагүй,чихгүй, дүлийтэй адил болсон шүү дээ! Тэгээд малчдыг хамгаалсан, хайрласан хаягтай байгууллага, сайхныг урсгадаг, бичдэг, хоосон дүр үзүүлэгчид олширч дээ! Тэднээс гарт баригдаж, сэтгэлд мэдрэгдэх өөдтэй, өнгөтэй юм тун мөхөс болжээ.
Миний бодлоор хуулиуд олон давхар, сайн шүүлтүүрээр тунгаагдан гарч байгаа. Тэр бүхэн амьдралд яаж буух билээ гэдгийг л их бодож суудаг хүн дээ би. Сая батлагдсан татварын хуулийн төслийн талаар би нутгийнхантайгаа санал солилцож явлаа. Татвараас зугатаж дайжих бодолтон малчдын дунд ховор шиг байна. Ардын аж ахуйтан бүр тус тусдаа үйлдвэрлэгч шүү дээ. Тэгэхлээр тэд чинь татвар төлөлгуй яахав.  Үндэслэлтэй, үндэслэл муутайгаар нэлээд мал хувьчилсан нэрээр авчихаад түүнийгээ идэж, худалдаад, татвар төлөхгүй байхсан гэдэг сэтгэлтэн ганц нэг байдаг л биз. Тэд юмныхаа учир начир, эх орон,    төр  улс  гэгч   буй  гэдгийг  ойлгох учиртай.   Татвараас хэнийг чөлөөлөх нь өөр хэрэг. Малчны ам бүл тутмаас 50 төгрөг, 2 бодоор бодож татварыг хөнгөлөлт үзүүлнэ гэдэг бол их энэрэл,   чухал зуйл.

-Саяхан бид "Монгол улсын захиргааны хариуцлагын тухай хууль" батлав. Тун чухал хууль. Энэ нь засаглал хэрэгжихэд сайн нөлөө үзүүлнэ. Хуулиа ойлгох, ойлгуулах, зөв хэрэглэх, биелуулэх, сахих л дутаад байна даа. ХАА-н нэгдлийн өмч хувьчлалын талаар алдсан оносон гэх мэт бишгүй яриа байх юм. Гомдол ч байдаг бололтой.    Үүнийг засах, засуулах арга ухаан байх болов уу?
-    Өнгөрсөн хоёр жил хөдөөд энэ чиглэлээр их ажил явдал боллоо. Мордохын хазгай гэмээр нэгэн зүйл бодогдоод байдаг юм. Энэ юу вэ? Ардын аж ахуйтан болох гэсэн нь Ардчилсан хүчний талыг бариад, нэгдлээрээ байх гэсэн нь МАХН-ын талаа бариад хоёр тийш зүтгэж,   хоёр туйл гэмээр юм болсон.
Үүнээс болоод учир мэдэхгүй зарим малчин хохирч, буянт мал сүрэг нэлээд хэлмэгдэв бололтой. Энэ чинь төр засаг, нам эвсэл холбоод хувьчлалын нарийн түвэгтэй ажилд мэдлэг, бэлтгэлгүй, нэгдсэн бодлогогүй, адил балмадаар дайрсны л уршиг. Эцэстээ нам, холбооны хэн нь ялсан, ялагдсандаа биш улс,   эх орон өөрөө л хохирч байна.
Мал бол маллагаагаар өснө, чанаржина. Малаас дургүйцсэн малчин алга. Харин сайн, муу, бүрэн сэтгэлтэй, дундуур сэтгэлтэйн хувьд өөр хэрэг. Тэгэхлээр төр, засаг малчиндаа л анхаарал тавих, сэтгэл өгөх хэрэгтэй юм даа. Малчны тухай хоосон яриад хэрэггүй л дээ. Нарийн, зөв бодлого боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Жишээ нь зах зээл хөгжөөгуй алс холын, хязгаар аймгийн малчид, төвдөө, гол зах зээлдээ ойр арай бололцоотой аймгийн малчны талаар явуулах бодлого өөр өөр байх учиртай.
Үхсэн, алсан, алдсан, үрэгдүүлсэн малыг босгох биш одоо үлдсэнийг нь л Үндсэн хуульд заасанчлан ёстой  хамгаалж арвижуулах, олшруулах, буян шимийг төгс төгөлдөр ашиглах хэрэгтэй. Энэ бол нөгөө л малчиндаа анхаарна гэсэн үг шүү дээ!
Урьдынх шиг малын эмч, эм тариагаар дэмждэг бол сайнсан. Малын эмч ажилгүй болж, эм тариа дамынх болсноор эргүү, хамуу мэт нь сэргэж, мал, малчин хоёрын дайсан нэмэгдвээ.
- Ингэхэд  малчдын  маань  эрэлт  хэрэгцээ  ямаршуухан  байнав. Юунд  нь  анхаарууштай  вэ?
- Харалж хоцор доо! Малчны хэрэгцээ, эрэлт хэмээн сүржигнээд байх юу байхав. Хотынхон шиг торгон савхи,   сагсгар үстэй дээл,   булган малгай,   америк жинс,   хамба торго,  өдөн хүрэм гээд байх биш.  Хоёрдугаар гурил, ногоон цай,   улаан дүнс л байвал болоо шүү дээ.  Улс ядуурсан ч мал, тариа, мах, арьс ноос үйлдвэрлэж байгаа гол үйлдвэрлэгч хэдэн малчнаа нэрлэсэн хэдэн бараагаар дутаахгуй байж болмоор доо. Удирдлага, яам, тамгын ноёдын сэтгэл дутаад байна. Өөрсдөө хотын амьдралтай болохоор хотынхныхоо дааж давшгүй, улсын чадлаас давсан хэрэгцээ, шүүмжлэлд түүртээд, дуугүй номхноор нь малчдынхаа буй болгосныг тэдэндээ зориулаад ч барахаа больж байх шив дээ.
Бидний яриа бичин жил руу шилжиж, энэ талаар малчин түмэндээ баатар хоньчин юу зөвлөснийг сонсъё.
-   Малчид   маань   ярьсаар,    суусаар, бужигнасаар байгаад л бичин жилтэй золгоод шувтарч байна.   Бич бай,   тахиа,   нохой ч бай,   ер нь зуд болдог л доо.   Энэ өвөл зарим аймагт цас ихтэй,   хүйтэвтэр байгаа юм байна.  Өвөл юм чинь цастай,  хүйтэн байлгүй дээ.   Зуд гэдэг чинь цагийн хатуутай холбоотой нь   үнэн.    Тэгэхдээ   арчаагүй,    ажилгүй, бодлого зорилтгүй хүмүүс өөрөө өөртөө зудыг нүүрлүүлдэг юм. ӨBC, тэжээлтэй, хэвтэр бууцтай,    хашаа  хороотой,    наад зах  нь онгийн хүч, цаашлаад хур тарга авсан малтай малчинд цас,  хүйтэн хоёр яахав дээ,  ердийн л юм шүү дээ.   Бэлтгэлтэй малчин өвөл л нэг нуруу тэнийж,   борви бохисхийж,   алжаалаа тайлдаг л даа.
Манай   хангайд  бол   "Зунд  бүү  суу, зуданд битгий нүү" гэсэн сургаал байдаг. Цогтгэрэл баатар нутгийн чулуу гурав эргэтэл бэлчээх тухай ярьдаг.  Энэ хоёр сургаал утга мөр нэг.  Мэдээж говь,  тал хээрийн малчдад өөр л дөө.
Цаг зутруу болсон, нутгийн малчин хүн бэлчээрийн даацаа бодож өвөлжөө, хаваржаагаа сонгох, хуваарьтай ашиглах, хэвтэр бууцаа мал жиндэж, даарахааргүй байлгахад л анхаарах нь чухал.
Тэгээд ч цагийн зуд дээр бэлтгэлгүйн зуд нэмсэн малчинд одоо мянган зөвлөлгөө ч нэмэргүй дээ.
Аймаг, сум, баг гээд удирдах, зохион байгуулах үүрэг хүлээсэн, үүрч байна гэж цалин авсан дарга, түшмэлүүд мундахгуй байна. Одоо л тэдний ид шид шалгагдах байх. Маргаашаа бодож, хэдэн малтай үлдье гэвэл хариг хатууг давахад нийтийг дайчлах хэрэгтэй байх даа. Тэгээд ч эзэн бид хичээвэл, монголын заяа харихгүй байхаа. 
Ярилцсан  Я. Тойвгоо
 
/Нүүдэлчин, 1993.01 №01/


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats