Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Сурахын бодол
Би дөнгөж 4 дүгээр анги дүүргэсэн хүн. Тэгээд би бие даан  боловсрохоор бага сага оролдсон төдий бусдыг сургах тухай номлох нь инээдтэй байж болно.
Гэхдээ хүүхэд бага насанд сурч мэдэхийн их хүслэн төрвөл сургуульд суусан суугаагүй, цаашид хүнийг эрдэм  мэдлэгийн их далайд хөтөлдөг болов уу гэж санадаг юм.
Ажлын амтанд орсон хүн ахиухан юм хийе гэж шулуудаад ирэхийн үест мэдлэг боловсрол дутагдах юм билээ.
Гэвч өөртөө өндөр шаардлагатай, ичиж эмээхийг мэдэхгүй асууж лавлан чармайж зүтгэвэл хүний ой ухааны нөөц цаглашгүй их болохоор тогтоож сурахгүй юм гэж үгүй.
Бидний багад багш нар бүгдээрзэ их авьяаслаг, бүхнийг  чадагчид байсан шиг санагдана.
Сумын хэмжээний бичиг үсгийн дугуйлан, ухуулга, биеийн тамир спорт, урлаг уран сайхан гээд бүх л юмыг багш нар удирдана.
Хүүхдүүд заасан дуу шүлгээ дор нь сураад гадаа гэртгүй аялж явдаг сан.
Жаргалант  дэлгэр орондоо
Зоргоороо цэнгэж өссөн
Жаахан охины цээжинд сурахын бодол шингээстэй
гэдэг дуу их дуулдаг байлаа.
Концерт дээр манай сумын А. Чимэддорж, Ж. Билэг нарын охидууд бүр ч их адтай гоё дуулна. Би yraacaа дуунд тааруу боловч шүлэг цээжилж, шүлэг зохиох дуртай. Тэгээд ч тийм хүүхдүүдтэй нийлж толгой холбож үздэг байлаа. Тэр үед надтай хамт суралцаж байсан хүүхдүүдээс том яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин гарсан эсэхийг би мэдэхгүй. Харин сайн мэргэжилтэн, ажилчин, малчид олон төрсөн дөө.
Л. Бадарчийн «Хүжийн гал», Ч. Лодойдамбын «Манай сургуулийнхан», Д.Цэгмэдийн «Хоньчин Найдан» зохиолуудыг хамтран сууж ээлжлэн уншина, утгыг ярина. Хөөрхийлөлтэй бяцхан үе тэнгийн баатруудын дүрийг өөр дээрээ буулган бодож хайлна, уярна.
Д. Нацагдоржийн «Од», «Шувуун саарал», Д. Дамдинсүрэнгийн «Буурал ээж, Зугаацахаар   мордсон нь», Лхамсүрэнгийи «Хүрэн морь» шүлэг найраглалыг цээжлээд зогсохгүй цоглог сайхан унших гэж өрсөлдөнө.
Б.Н. Полевойн «Ёстой хүний тууж», А.Н.Гайдарын «Төмөр ба түүний команд», Даниел Дефогийн «Робинзон Крузо» зэрэг аль олдсон зохиолыг ээлжлэн уншаад, зарим бүлгийг цээжээрээ хэлж гайхуулдаг маяг ч дэлгэрч байлаа.
Хүүхдүүд биднийг концертод  зарим  уран  зохиолын баатрын дүрд тоглуулна. Тэр бүхэнд багш нар минь хичээн зүтгэж, урлаг соёлын замд хөтөлдөг байлаа.
Миний хувьд хөдөө гарахдаа хэвлэл ашиглах хэмжээнд төдийлөн гавиагүй ч ном уншиж утгыг ойлгон, эрэгцүүлэн бодох дадлагатай болсон байв.
Надад алтан номын хуудас нээх, ажил амьдралын алхаанд орох хос замын аль алиныг зааж өгсөн ачит багш нартаа насан турш баярлаж явах учиртай.

Ц.Намхайнямбуу /"Хонины хишиг" номноос, 1988он/
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats