Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Нэхэн дурсахад
Сонгино сумын төв даэр манай сургууль шиг ихээхэн тохижсон албан байгууллага байсангүй. Хичээлийн байр, гал тогоо, сурагчдын дотуур байр нийлээд ердөө л тав зургаахан дан цагаан байшин.
Гэр сургуульд орж ширээний ард анх суулаа. Хоёрдyraap ангиас манай ангийг Нямдорж гэдэг өндөр горзгор бор  залуу багш дааж авав.
Бид хавар намар их холоос (одоо бодоход 5—10 км) морь, явганаар хичээлд явна. Байрны хүрэлцээ муугаас цөөн хэдэн хүүхэд байранд сууна.
Бусад нь гэрээсээ эсвэл айлаас явна. Өглөө эрт үүр цүүрээр даавуун цүнхэнд хичээл номоо чихэж аваад бөөн бөөнөөрөө гарч өгнө дөө.
Морьтой  хүүхдүүд  явганаа  сундалж  сургуульд очно. Буцах  замдаа зүгээр явахгүй чавх харвана, цэцээ үзнэ,  морьтой нь цагаан газар уралдана. Нэг өглөө би ангийн  жижүүртэй учир эрт босож явлаа. Газрын дунд   орж явтал манай ангийн нэг жаал охин морьтой гүйцэж ирэв.
Заншсан ёсоороо унаанд нь сундалдаад яарч байна, түргэн  яваач гэж гуйсан боловч шогшуулсангүй. Учрыг нь   лавлавал:
— Аав морио битгий хөлөргөөрэй гэж захисан юм гэж үе үе хөлөрчих вий гэсэн юм шиг хаагий нь дагуулж харж явж билээ.
Онц сурлагатай хүүхдийг 1 дүгээр ангиас пионерт элсүүлнэ. Сүлд модны наадмын дараа манай ангиас бидний хэдэн хүүхэд пионер боллоо. Хөх   даалимбан тэрлэг  өмсөж, ногоон даалимбан бүс   бүсэлнэ. Хурган малгай духдуулан тавьж, урт улаан бүч зүүнэ. (одоогийнх   шиг нэг хэмжээтэй биш,  өөрсдөө дур дураараа оёулдаг  байлаа) Хавар амралтаар харихад сургуулиас хоцорсон  найз хүүхдүүд дүү нар дагаж шохоорхон мөн ч додигор алхаж байдагсан. Сургуулийн сониноо ярина. «Миний   хэнз хурга», «Унага» зэрэг шүлэг уншиж өгнө. Пионөрын дуу аялан гайхуулна.
2-р ангид байх үеэр юм сан. Манай ангийн Б. Норовсамбууг нэг өдөр ээж нь аваад аймгийн шуудангий машинд    суув.
Түүнийг ангийн багш нь гаргаж өгөөд буцахдаа:
—    Миний охин ч цоорхой хүн дээ. Удахгүй улсад нэр нь мандсан цуутай жужигчин болно   гэв.
Жүжигчин гэж хэнийг хэлдгийг бид гадарлана. Дуулж хуурдах юм байхдаа гэж бодлоо.
Гэтэл захирлын гэрийн хоймор тавьдаг угалзтай эрээн ширээнд нугаларч сургуулийн концертод оролцдог Норовсамбуу маань улсдаа бүү хэл дэлхийд алдарших жүжигчин байсныг хэн яахан мэдэх билээ дээ.
Намар сургуульдаа ирж, хавар тараад, зунжин хөдөөгийн сайханд үеийн хүүхдүүдтэй наадна, морь унаж,  хонь хариулна. Тэгтэл нэг мэдэхэд дахиад л сургууль цуглах  болчихсон   байна.
Хүүхэд бидэнд хурдан морь үсэргэх гэж нэг зугаатай, ажил байдаг байлаа. Хурдан морь сайн унадаг нь оройн сааль сүүнээс чөлөөлөгдөнө. Сунгаанд явна. Тэр бүү хэл наадамд явж хурдан морь унана. Айраг цагаа, xуушуур авч өгөөд хурдан морины хүүхдийг мөн ч их хүндэлнэ дээ.
Харамсалтай нь би гэдэг хүн хззээнээс адуунд эр муутай. Хот айлын морины үсэргээ сунгаанд хүртэл гологдож хоцроод, хонь хариулж, үнээ ивэлгэх арын албьн залгуулж байлаа шүү дээ.
Дөрөвдүгээр анги төгсөх жил юм даг. Зэргэлдээ сумын малчин, депутат Дарам гэдэг өвгөнтэй уулзалт хийж шугаман жагсаал жагсаж ёс төртэй хүндэт пионер болгов.
Өвлийн жаварт сахал нь цантсан өндөр туранхай өвгөн сөөнгөдүү хоолойгоор.
—    Малын буян хишиг их. Мал маллаж сурвал бас эрдэм шүү гэсэн утгатай үг хэлэхэд нь бид улаан бүч зүүж өгөөд нэгэн зэрэг сүр жавхаатай дуулахад өвгөн нулимс унаган баярлаж, боодолтой хэсэг ном дурсгаж билээ.  Дараа нь багш «Дарам гуай бол аймагтаа бүү хэл улсдаа нэртэй сайн малчин хүн. Хувьсгалын өмнө их ядуу байгаад ардын засгийн үеэр амьдрал нь дээшлэн, олон хүүхэдтэй болсон айл. Дарам гуай дүү Пүрэвийн хамт Холбоогийн төв (Одоогийн Сантмаргац сумын төв)-өөс Маргац орох хүртэл өртөө илүү газар гүйн явж зээр агнаад алсан зээрээ хоёроор зөрүүлэн үүрч нар шингэх үеэр буцаж ирдэг байж билээ» гэх зэргээр бидэнтэй удтал хуучлав.
Манай нутагт бусад газраас ялгаатай боловч тэндээ хэн хүнгүй дагаж дуурайдаг нэгэн хачин заншил бол ах зах хүний нэрийг цээрлэж, Бааваа, Жийжээ, Андиа, Гангаа гэх зэргээр «ахайлан» дууддаг заншил юм.
Эцэг эхийнхээ нэрийг хүртэл хэлэхгуй цээрлэнэ. Ээж нь Цагаан гэдэг нэртэй байсан бол Цагаан адуу малыг «Бүгээн» гэж ярина.
Хавар зун хүүхдээ дагуулан холын хамаатан садандаа очиж золгуулна. Манай аав ууган хүү намайгаа Түдэвтэй суманд байдаг ах дүүтэйгээ уулзуулах гэж   жил бүр зай зав гарган албатай юм шиг очно.
Энэ нь олон үеэ мэдэж, цус ойртохоос сэргийлдэг чухал уламжлал байж дээ гэж одоо надад бодогдоно.
Манай тэнд Тариатын голын «бараа» гэж тоглоомын уурхай газар байдаг байлаа. Тэгж хэлэхэзс ч аргагүй юм. Айл  бүр пүнзтэй (амбаар). Тэр пүнзийг жил бүр олон хүүхэдтэй ядуувтар айл сахина. Сахисан айл нь пүнз бүрийн хөлсөнд жил бүр нэг бог мал авна.
Гэтэл бараа тарж тэр хавиар хэрэггүй зүйлүүд хөглөрөн айлууд пүнзээ буулгаж эхлэхэд сахидаг айл нь ч нүүв. Түүний буурин дээр тоглох юм элбэг үлдсэн тул бид тэнд очиж наадна. Эсгий ууттай зул, тахилын цөгц, төвд бичгийн судар, тулга, тогоо, цан хэнгэрэг, тамхины хөөрөг, гуулин    данх, домбо, төмпөн сав мөн ч их байдаг   сан.
Албан хаагч хүүтэй нэгэн өвгөн сумын төв дээр хуучин номоо шатааж, заримыг нь гадаа хаяснаас тэр нь салхинд хийсэж сумын төвөөр тарав.
Манай аав ээж хоёр ч гэсэн бурхан тахил ном судраа далд хийж, хаана хадгалж байсныг бүү мэд хожим Ганданд өглөө гэцгээж байсан даг.
Одоо ухаарвал соёлын өв дурсгалт зүйлийг хайр найргүй устгах мулгуу ухаан хэнээс төрөв өө гэж бодогдоно.
Би дөрөвдүгээр анги төгслөө. Манай ангиас хэсэг хүүхэд Цэцэн-Уул сумын долоон жилийн дунд сургуульд суухаар явж, бидний ихэнх нь сайн   дураараа хөдөө  мал  дээр гарав.
Сургуулийн тогооч Д. Лаадан гуай сургууль тарах үед зүтгэл гарган амттай том улаан боорцог хийгээд дээр нь элсэн чихэр зузаан асгаж бидэнд нэг нэгийг өгдөг сөн. Би дөрөв дэх удаагаа тэр боорцгийг аваад сургуулиа онц дүнтэй төгссөн боловч цаашид сургуулийн ширээний ард суугаагүй билээ. Тэр үед хүүхдээ бага сургууль төгсөхөөр нь сургуульд «тайлагдлаа» гэж баярладаг байсан юм.
Харин «Амьдралын их сургууль» хэмээх насан туршаа суралцах нэгэн сургуулийн үүдийг татаж, «Хонь маллахуй ухаан» гэдэг уншиж дуусахгүй зузаан номын оршил юутай  танилцан  эхэлж  билээ.
Дараа нь нас бие тэнцэн цэргийн албанд 7 жил мордсон боловч аймаг сумын захиргаа «Малаа малла» гэж буцаасаар цэргийн албаа ч хаасангүй. Харин миний хоёр дүү анх мордсон жилдээ цэргийн албанд тэнцэж хорхой хүрэм олон захиа бичиж би ч эчнээ   алба хааж билээ.
Миний эцэг эр ганц хүн байсан. Намайг анх мэндлэхэд хүүтэй боллоо хэмээн хагартлаа баярлан газарт тавихгүй байсан гэдэг. Гэтэл тэр амьд шүтээн болох миний бие хөөрхий муу эцэг эх хоёроо ихэд зовоосон сүрхий  уйлхай амьтан байжээ.
Говь хангайн хооронд уйлхай намайг үүрч дүүрэн багагүй зүдэрсэн хүн. Зүгээр ч нэг уйлаад зогссонгүй унаж татан уушги зүрхийг нь амаар нь гартал айлгадаг байсан гэнэ.
Надад анх Чулуунбат гэдэг нэр өгсөн байна. Чулуунбат хүү  өвдөж айлган сандаргаж байх үед сумын хүний сестра Ж.Бондон гуай (нутагтаа Агаа доктор  гэж алдаршсан) нэгэн орос эмч дагуулж иржээ.
Тэр эмч эргуулж тойруулан ихэд удаан үзэж  opcooр ярьж толгой сэгсрэн  удаан зөвлөгөө өгсөн болов ч Бондон  гуай хэдэн эмийн нэрнээс өөр юу ярьсныг ойлгоогүй үлджээ.
Ямар ч гэсэн «Хорошо сайн болно» гэж эрхий хуруугаа гозойлгон инээхэд нь дагаж хөхрөхөөс хэтрээгүй гэнэ лээ. Орос эмч намайг зааж «Володя, Володя» гэж тод хэлээд, эдгэнэ гэж монголоор хэлэхэд арга ядан зовсон аав ээж хоёрт маань Бондон доктор, энэ орос эмч нэр хайрлаж байна. «Танай хүүг Болоож гэж нэрлэвэл чулуугаар цохисон ч алзахгүй эр болно гэнэ» хэмээн хэдийгээр орос хэл мэдэхгүй ч сэтгэл зүрхнээсээ орчуулан тайлбарласнаар аав ээж хоёр минь ихэд сүжиглэн баярлаж, тэр өдрөөс эхлэн намайг Болоож хэмээн дуудах болжээ.
Одоо бодоход тэр орос эмч Володя гэдэг нэр өгсөн ч юм уу, бага насныхаа талаар ярьсан ч юм уу, ямар ч гэсэн түүнээс хойш миний бие нэг их өвдөж буурал ээжийнхээ санаа сэтгэлийг зовоосон юмгүй өнөөдрийг хүртэл дагуулж явна.
Надад эрүүлжин энхжихийн түмэн бэлэгдэл ерөөж, нэр хайрласан орос эмчийн өлзий хутаг орших болтугай гэж эрхгүй бодогдоно.
Харин нэгдүгээр ангид орсон жил бүх орос нэртэй хүүхдүүдийн нэрийг монголчлох хөдөлгөөн өрнөсөн бололтой.
Манай ангийн багш Ө.Нямдорж нэг өдөр намайг босгоод  Волоожоо!  чамайг өнөөдрөөс эхлэн Намхайнямбуу гэж байх болно.
Энэ нэр чамд ямар   сонсогдож    байна гэхэд нь   би  тийм ээ, сайхан сонстож байна гэж өөрөө өөртөө хэлж билээ.
Ингээд би гэдэг хүн түүнээс хойш нутагтаа Волоож, албан ёсны Намхайнямбуу гэдэг нэртэй болоод олон оныг элээжээ.

Ц.Намхайнямбуу /"Хонины хишиг" номноос, 1988 он/
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats