Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Аваргын бариа
2011/08/03
Бэлчээрийн мал маллагааны одоогийн нөхцөлд нүүдэл зайлшгүй шаардлагатай. Отрын чанарыг бууриа сольж нүүсэн тоогоор биш, малын тарга, ногооны халдцаар үнэлдэг. Өвс, ургамал, ус, хужрын сор хаана байна дөрвөн улирлаар тэнд нүүдэллэж отор хийх  нь малчин хүний гол олз юм.
Отрын бэлчээрт яваа мал ургамлын аль сайныг олж идэж, усны тунгалгийг уудаг. Отор олон янз. Тухайлбал, малаа ногоолуулж тэнхрүүлэх. таргалуулах, авсан тарга хүчийг тогтоох гэж ангилж болно.
дэлгэрэнгүй
Эвлэл дэмжлээ
2011/08/02
Тэнд л би залуу хүнд хийж чадахгүй, сурч мэдэхгүй зүйл үгүй юм гэдгийг ойлгосон доо. Залуу насны ид хавыг хөдөлмөрийн талбарт гайхуулдгийг ч олж мэдлээ. Миний «Малчин» гэдэг мэргэжил ямар их  хүндэтгэл хүлээдэг, хэчнээн хэрэгтэйг ухамсарлан  ухаарлаа.
дэлгэрэнгүй
Том амжилт
2011/08/02
Ер нь «мал» гэдэг номыг малын хороо хэвтэр, бэлчээрт  судалдаг,  малчин гэдэг хүн «тусгай мэргэжилтэн» байдаг. Зэргэлдээ хоёр сумын    ажил зөрүүтэй байх нь аргагүй юм билээ.
Чухамдаа зэрэгцээ хоёр хамрын ар өврийн бэлчээрийн ургамал малын хариулга  хүртэл өөр өөр байдаг. Иймд тэр энэ баатрын туршлага гэж шууд хуулан, тулган эзэмшүүлж, гэрчилгээ олгож болохгүй. Туршлага гэдэг тухайн хүний ажлын хэвшсэн сайн арга хэлбэр юм.
дэлгэрэнгүй
Багшийн сургаал
2011/08/02
Амжилт санасан зоргоор өөрөө ирдэггүй юм. Түүнийг тэсвэр  тэвчээрээр олдог. Эмээлийнхээ олом, дээлийнхээ бүсийг чангал гэж хэлж   байсан нь чихнээ сонстох шиг болж билээ.дэлгэрэнгүй
Яггүй даваа
2011/08/01
Хэн нэгэн үзүүрт бодлын хоёр туйл дээр үнэн сэтгэлээсээ ажиллаж, амьдарч чадвал тэр маань бүтээл болдгийг биеэрээ ойлгосон.
Яггүй даваа гэж байдгаас давахгүй даваа гэж байдаггүй ажээ.дэлгэрэнгүй
Малд нүдтэй хүү
2011/08/01
Ганцхан удаа явсан ч гэсэн тэр удаагийн туувар маань надад ихийг ойлгуулсан. Үдшийн бүрийгээс өглөөний гэгээ ортол малын дэргэд явахдаа олныг бодож «хүн ажил хийж мөнгө олж амьдралаа дээшлүүлдэг юм байна» гэсэн бодол эргэлт буцалтгүй өгсөн юм.дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats