Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Яггүй даваа
Мал маллах нь хэн хүний хийж чадах энгийн ажил мэт боловч яг цагаа тулахаар «Яггүй даваа» гэдгийг ухаарч эхэллээ. Хариулж байсан   эм хонин дээр нэмрийн зусаг нэмж аваад дөрвөн зуун толгой болов. Төлөө ч яахав яаж ийгээд бүрэн авлаа.
Ашиг шимээ ч гүйцээлээ.
Хүнээс илүү зүтгээд байгаа юм шиг мөртөө миний ажил бусдаас илүү гараад гавьсангүй.
Төв орон нутгийн хэвлэл нэлээд уншаад ирэхээр нас засгийн бодлого, тэргүүний болон тааруухан ажилтай хүмүүсийн талаар ч мэдэх боллоо.
Радио гэдэг байнгын туслагч байдгийг ч мэдэж авлаа. 1967 онд сумын эвлэлийн үүрийн ээлжит хуралд очлоо. Хурал тарж үдэшлэг   боллоо. Намайг   эвлэлийн   үүрийн дарга 3.Батхутаг гуай (одоо Улаанбаатар хотод суугаа) хүлаэж бай гэв. Би тэр үед буцах гээд яарч байсан юм даг.
Тэгтэл «Эвлэлийн гишүүн Ц.Намхайнямбуугийн cyypь төлөө зуун хувь бойжуулсан тул үнэмлэх үнэ бүхий зүйлээp шагнав» гэсэн утгатай зүйл уран гоёор илтгэн хэлээд шагнал гардуулах болдог юм байна.
Би  зовсондоо хулгах гэснийг яана. «Яв, яв сайн малчин минь» гээд үеийн залуучууд түлхээд гаргаж орхив оо.
Баярласандаа ичиж улайсан амьтан шагнал хүлээж авлаа.Тэгсэн зарим нь «Аман хуурандаа дуу оруул» гэнэ. Би аман хуур тоглож үзсэн биш аваад өвөртөлж орхив.
Гэтэл зарим нь «хадгалж байгаад гарах хүүдээ бэлэглэх» гэж байгаа юм гэхэд нүүр хийх газаргүй мэт санагдана.
Батхутаг дарга хэзээний хэлэмгий үг хэл хурцтай цэцэн цэлмэг хүн тул тоглож марзагнасан тэднийг мохтол нь  хэлж дуугүй болгоод бүжиг зарлав.
Тэгж л би анхны том шагналыг хоёр гардан авсан бөгөөд уран дуутай уянгалаг сайхан хуурын эгшиг дараа  дараагийн даамай амжилтыг даллан дуудсан ч юм бил үү хэмээн бэлэгшээн    явдгийн учир энэ билээ.
Гэвч мал маллах гэдэг тийм амархан даваа биш байжээ. Дараа жил нь сүрхий цасан шуурга таарч өдөр шөнө хоёp хөөцөлдөөд яаж ч чадалгүй хэдэн төл нүд аниулж орхилоо. Ер нь мал маллахад огт гарз хохиролгүй байна гэж байхгүй.
“Мал аргатай л бол үхэхэд, амьдын хэмжээний үнэтэй юм шүү” гэдгийг л залуучууд ойлгоосой гэж би боддог юм.
Малд амьсгалаас өөр хаях зүйл үгүй. Үхүүлсэн ч үнээ олж   ав гэж хэлэх гээд байгаа юм.«Эр хүн долоо дордож найм сэхнэ» гэгчээр дараа жилээс  ажил овоо цэгцэрлээ. Сүүлд нь эргээд бодоход цөм миний   болчимгүй болгоомжгүйгээс болж алдаж гэнэдсэн байдаг юм даа.
Малчин хүнд хүйтэн бороо шавшсан өдөр шөнө хоёр, хоёр өдрийн нүд чихгүй цасан шуурга аль таарахыг тэр гэх вэ? Үгүй мөн сайхан аа, мал маллаад жаргаж байна даа,  гэмээр налгар өдөр ч олон бий.
Өвлийн ёлтгор наран голтгонож, хүйтэн жаварт нүдүүлэн өдөр өнгөрөөж ядан цагаа гэнэ гэнэ харж суухад:
— Юунд хөдөө гарав даа. Намайг хэн ингэж яв гэсэн юм бэ?
Хүнээс би юугаараа дутах юм. Хот орон бараадаж тэр нормын ажлыг чинь хийгээд алхаж явах нь дээр байж дээ. Манай ангийн миний үе тэнгийнхэн сургууль соёлд явж, багш, инженер мэргэжилтэн болчихоод байхад би л гэж нэг амьтан хөдөө хөхөрч гадаа гандаж яваа гэж дээ гэж бодогдох өдөр ч гаардаг байлаа.
Алсын замаар тоос татуулан гүйдэг хурдан тэрэгний жолооч, оломгүй цэнхэр огторгуйд жигүүртэн атаархан нисдэг онгоцны нисгэгчийг хараад, «Ай даа залуу насандаа түмний газар барааддаг ч байж уу даа!" гэж бодогдох цаг ч байдаг байлаа.
Гэвч «Эх орон, ард түмэндээ би юугаараа тус хүргэж чадах вэ?» гэсэн асуулт өөрөө өөртөө тавиад дотор хүнтэйгээ ярих үед хонь маллах эгэлхэн заяандаа өөрийн эрхгүй баярладаг юм даа.
Хэн нэгэн үзүүрт бодлын хоёр туйл дээр үнэн сэтгэлээсээ ажиллаж, амьдарч чадвал тэр маань бүтээл болдгийг биеэрээ ойлгосон.
Яггүй даваа гэж байдгаас давахгүй даваа гэж байдаггүй ажээ.

Ц.Намхайнямбуу /"Хонины хишиг" номноос, 1988 он/

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats