Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Аваргын бариа
Аварга гэдэг үгийг сонсоход амжилт бүтээлийн дээд гэж ойлгодог.Сумын    аварга 3 удаа,   аймгийн аварга 2 удаа авч ямар их баярласан гэх вэ?
Аваргын  титэм хаана ч гэсэн тийм амар биш. Багагүй хичээл зүтгэл шаарддаг. 1972 оны намар 8 дугаар сарын 13-нд юмсан. Би дүү Нямдоржийгоо дагуулаад отор хийж явлаа.
Тэр өдөр нүүх ээлж болоод хонио услан хөдөө бэлчээрт хүрч  буухаар номхон шарга гүүндээ майхан сэлтээ ачаад гэлдэрч явтал хөнгөн тэрэгний цуваа бөөн цагаан тоос татуулан   зүүнтэй хөтөл даваад айсуй харагдана.
Биднээс нэлээд өмнүүр зам байх тул хонь   үргээхгүй өнгөрөх нь  дээ гэж бодож байлаа.
Нямдорж  маань над уруу шогшиж ирээд «Ахаа тэр олон тэргийг хараач! Та бид хоёр дээр ирэх болов уу? Ирвэл   тэргэнд нь намайг гуйгаад суулгаж үзүүлээрэй» гэсэн морин  ачаатай биднийг арай шоолохгүй байгаа гэв.
Бид  хоёрыг ааг зоог гэж байтал нөгөө олон тэрэг чинь наашаа дарснаа зогсчихлоо. Улсууд нь бууж тэндээ бужигналдан, гаpaapaa зангалцан ярилцаж байгаа харагдана.
Бид хоёр “Хонио тогтоогоод хүлээдэг ч юм бил үү” гэж ярилцаж байтал даллав. Хонь ч явсаар бараг тулж очлоо. Хоёулаа  хонио орхин  морин ачаагаа хөтөлсөөр наанаас нь дөхлөө. Таньдгаас сумын намын үүрийн дарга Х.Дорж,нэгдлийн дарга Б. Батсуурь хоёр байв. Аймгийн зүс үзсэн дарга нар ч харагдана. Тэгтэл намхан нуруутай, нүдний шилтэй махлаг бор хүн шууд ирээд гар барилаа. Дараа нь нилээд  хэдэн хүн гар барьж ажил амьдрал, миний малын тоо, мал маллагааны талаар сонирхов.
Сумын дарга  нар Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга Ц. Дүгэрсүрэн, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Лувсангомбо гэж бид хоёрт танилцууллаа. Цаанаас нь  хоёр хүн юм барьж  ирээд сайхан амттай
шорлог бид хоёрт нэг нэгийг атгуулаад, зөндөө    чихэр жимс өгдөг юм байна.
Гарт багтахгүй болохоор нь хормойлчихсон хойноо ичиж билээ.
Ц.Дүгэрсурэн гуай
—    За дүү минь хичээгээрэй, нас залуу, зорилт  тодорхой юунд ч хүрч болно шүү гэсэн утгатай юм хэлээд амжилт бүтээлийг чинь хэвлэлээс харнаа хө гэсэн санагддаг юм.
Би ч бантаад өөдтэй юм хэлсэнгүй. Харин сумын дарга, намын дарга хоёр миний өмнөөс тун ч их ярьж тайбарласандar.
Миний дүү Нямдоржийг хүн бүр өхөөрдөж чихэр жимс нэмж өгөн бараг бүх машинд суулгаад  радио сонсов. Их  ч баярласандаа.
Дараа нь болсон явдлыг аав ээж хоёртоо хуучилбаас.
—    Билэгтэй юм хүү минь! Төр засгийн удирдагчидтай хонины бэлчээрт уулзана гар барина,  ярилцана гэдэг мөн ч сайхан цагаа даа.
За даа хичээгээрэй миний хүү гэв. Хожим сонсоход зэргэлдээ Сантмаргац, Цэцэн-Уул сумуудын туршлага судлахаар бүх аймгийн  дарга нар явсан юм билээ.    
Тэр жилийнхээ амжилтаар аймгийн аварга гэсэн хүндэт цол хүртлээ. Тэр үеэр малыг отроор таргалуулах тухай  ярьж, малын жинг отрын өмнө, хойно гарган нэмэгдсэн жингээр   тооцож урамшуулдаг байлаа.
Энэ талаар   баатар багш нар, нутгийн малчдын мал маллагааны уламжлалт аргаас, өөрийн болгон ажил амьдралдаа хэрэглэж ирсэн зарим зүйлээс хэлж санал солилцмоор санагддаг юм.
   Төлөө бүрэн авч, ашиг шимийг дээшлүүлэн, отрын арвин олз  олсны учир миний өчүүхэн хичээл зүтгэлийг аймаг, сум ХААЯ өндөр үнэлэн үзэж 1973 онд «Улсын залуу аварга малчин” цолоор шагнасан.
Аварга авах нь хүрдэг амжилт боловч аваргын дайтай аварга байна гэдэг үнэхээр хариуцлагатай  үүрэг. Сумаас эхлээд аймаг,улсын аварга болчихоод бүтэлгүйтэх   бий гэхээс сэтгэл тун зовдог байлаа. Гэхдээ малын хариулга маллагаанд жаахан өө гарвал хэний ч хотноос хорогдохгүй гэхийн аргагүй билээ.
Нутгийн  түмнийхээ итгэл найдварыг дааж, өндөр амжилтад хүргэчихээд сураг чимээгүй алга болдог “чимээгүй”  аварга болчихгүй юмсан гэж бодохоос өдрийн бодол шөнийн зүүд болон зүтгэж явсан залуу нас маань эрч хүчтэй байж дээ  гэж өөрийн эрхгүй бодогдоно.

Ц.Намхайнямбуу /"Хонины хишиг" номноос, 1988 он/

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats