Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Малчины мэргэжилд үнэлэлт дүгнэлт өгч үнэмлэх олгох шалгуурыг буй болгоё
2011/08/04
Хоёр зууны заагт Монголын улаан загалмайн нийгэмлэг малчидаа гэсэн сайхан үйлс бүтээж байгаа нь сайн үйлсийн гэгээ цацраг шиг болж байна.
дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн хэлсэн үгнүүдээс ..
2011/08/01

-    Яггүй  даваа гэж байхаас биш
     Давахгүй даваа гэж байдаггүй

-    Малыг жаргааж байж малласан болдог юм, хонь үргээж машин мотоциклоор эргүүлж, ширүүн хашигран гуугчиж болохгүй

-    Ямар ч төр тогтлоо монгол орныг хөгжлийн үндэс нь мал аж ахуй байх болно

-    Хүн хөдөлмөрлөх тусам ажлын үр дүнг мэдэрдэг

-    Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо хотон дотор минь байжээ

-    Сэтгэл байвал зүтгэл төрнө, зүтгэл байвал бүтээл гарна

-    Мал үхэхэд аргатай л бол амьдын хэмжээнд үнэтэй юм шүү

-    Монгол хүн өлсөх болоогүй, орой хийсэн  хоолоо барахгүй өглөө нь иддэг

-    Мал тарган байна гэдэг амьдрал сайн байна гэсэн үг юм шүү.

-    Малын жаргалыг хөөж өөрөө жаргадаг учиртай.

-    Найзынхаа тарган морийг хөтөлчихөөд өөрийнхөө туранхай морийг унаж яваарай.

-    Хүн хүнийг харахад хөлөөрөө явна,  хөлөөрөө биш ухаанаараа явдаг юм шүү.

-    Бэрхшээл хүнд ялагдах гэж ирдэг
     Бэрхшээлийн ялагч нь эзэн нь байдаг

-    Болж өгвөл хонийг бүү хаш ! хашигдсан мал өнгө зүсгүй, хүч тамир султай, жидбэ муутай байдаг

     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats