Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Үнэлэх, үнэлүүлэхүйн учир
2011/08/04
Хүн амьдралдаа тодорхой зорилготой, бүтээлтэй байх ёстой. Хоёр түмэн хонийг би эхнэр хүүхдийн хамт өсгөнө. Гурав дахь түмийг амлана. Энд өмч хэний мэдэлд байхтай холбоотой өөрчлөлт гарах нь мэдээж боловч улс эх орныхоо өмнө авсан амлалтаа биелүүлнэ. Гэхдээ байгалийн жамыг дагаж нас бие гүйцэхгүй боловч хүүхдүүд маань залгана. Чухам хэн нь малчин болохыг одоо би тааж мэдэхгүй. Ямар ч гэсэн миний эр суран тоногтой эгэл даруухан эмээл, хазаар, хонины барьдаг хуйвтай шилбүүр маань эзэнгүй хоцрохгүй байх аа.
дэлгэрэнгүй
Анхны амлалтаа биелүүлэв
2011/08/04
«Хоолойгий нь огтлохоор хонгий нь шул» гэсэн ардын зүйр үг бий. Хэт олон хоног малыг бэлчээр муутай газар ээрч саавал тарга алдана. Хэдхэн хонь саахын өмнөөс бүтэн суурь малыг өдөрт хөёр удаа ээрч хураах нь таарамж муу. Тэгснээс таргаа авсан нь дээр саалийн алдагдлаа нөхөж чадна. Иймээс таргаа ч гээхгүй, сүүгээ ч алдахгүйгээр саалиа зөв зохицуулах нь зүйтэй. Энд тэнд явж байхад нутгийн малыг дотор нь шилж сонгон шинжлэх ухааны үндэстэй эрлийзжүүлэг явуулаагүй үр ашгийг тооцолгүй сул орхисон зэргээс мал давжаарч байгаа нь ажиглагдах юм.
дэлгэрэнгүй
Итгэж олгосон алдар цол
2011/08/03
Гэхдээ төр засаг намайг хийлээ гэж баатар өгөөгүй, хийх байх гэж  29 настайд минь хөдөлмөрийн баатар гэдэг хүндэт цолоор шагнасан. Би баатар байхын тулд биш цаашдаа 31 жил ажиллаж байж гэмээнэ баатрын зэрэгт хүрэх ёстой гэж боддог.дэлгэрэнгүй
Захиа цахилгаанд дарагдав
2011/08/03
Жавар сэнгэнэсэн сэтгэлтэй малчны хотонд мал сүрэг яаж тогтох вэ, мэргэжилтэн, хариуцлагатны заримын cэтгэлд ч мал сүргээ хайрч дааруулж бүр үхэж хороож мэдэхээр хүйтэн жавар хоргодож байгаа нь ажиглагдах удаа ч бий.
Үзэл санааны ийм хоцрогдлыг ялж дийлж устгахгүйгээр хичнээн ч сайхан ус бэлчээр, өвс ургамал, хашаа байр байгаад нэмэргүй, мал үхэж хорогдсоор байх болно.
дэлгэрэнгүй
Монгол хот айл
2011/08/02
Идэр есын жаварт жиндүүлэхээргүй төө үстэй дээлийн арьс элдэх технологийг ч тэр, адуу тэмээг эдэлж сургахгүй эмгэгшүүлж байгааг ч тэр, аль алиныг бодох цаг болжээ. Ингэж өгүүлэхийн учир гэвэл өвгөд дээдсээс уламжлан ирсэн малчин ардынхаа зан үйлийг нарийн судалж өөрчлөлт шинэчлэлтийн өнөө үед мартагдсан гээгдсэнээ сэргээе гэсэн санаа юм.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats