Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Захиа цахилгаанд дарагдав
Захидал гэдэг хичнээн чухал болоод, түүний үнэ цэнийг үнэлж барашгүй юм. Энэ    бол нэлээд    хожуу    миний yxaарсан нэгэн чухал зүйл билээ. Манайхан  удмаараа малчин, ийш тийшээ хот хүрээ  явсан нь бага тул уулзах учрах хэрэг болхоороо мориор мордож давхиад л хэрэг бүтдэг байлаа. Үнэнээ хэлэхэд захидал бичих, хүлээн авах бодит шаардлага багас үнэ цэнийг нь ойлгодоггүй байжээ. Намайг ганц удаа мал тууж хавар яваад намар оройхон ирэхэд аав ээж хоёр саначихсан, эгч дүү нар маань ам амандаа “захиа бичиж хэл өгөхгүй яагаа вэ” гэцгээхэд юугий нь тэгтлээ хүлээж цөхдөг байнаа гэж гайхаж байж билээ. Гэтэл захиа гэдэг тийм биш, холыг ойртуулж, сураг чимээ авалцан,  амар    мэндээ  мэдэлцэх    чухал хэрэгсэл байжээ. Тэгээд ч ажил нэгт үеийн нөхдөөс асууж лавлах, санал солилцмоор юм аль гарахыг тэр гэх вэ, сургууль соёл, цэцэрлэгт явсан дүү нартаа сэтгэлийг нь тэнийтэл нутгийн сонинтой захиа бичих хэрэгтэй байдаг.
Сүүлдээ хувийн захидлын маань агуулга хэлбэрийн хүрээ тэлсээр сонин хэвлэлд бичих “Ил захидал” болж хувирав. Ил захидал, мэндчилгээ, цахилгаан гэдэг товч тодорхой шуурхай мэдээг өргөн ашиглах хэрэгтэй юм шүү.  Надад хот, хөдөөгийн олон арван хүнээс яз бүрийн утга учиртай олон захидал ирүүлдэг юм. Ялангуяа хөдөлмөрийн баатар болсон, хоёр дахь түмэн хонио төлөөр нь өсгөхөөр амласнаас хойш бүр ч олон ирэх боллоо. Тэдний ихэнхид нь хариу бичих боловч нэгэн чиглэлтэй олон асуултад сонин хэвлэлээр хариу өгдөг юм.
Завхан аймгийн “Туяа” сонины 1987 оны 9 дүгээр сарын 21-ний №71, “Хөдөлмөр” сонины 1988 оны 4 дүгээр сарын 30-ны №48-д олон хүний асуултад хариулсан дэлгэрэнгүй материал хэвлэгдсэн.
Хүмүүсээс ирсэн захиа сонирхсон асуулт, эрэлт хүсэлтийг бүгдийг  номд багтаах  боломжгүй учир  гол гол заримаас нь товчхон өгүүлэхийг хүсэж байна.
“Эрхэм хүндэт  багш та сайн байна уу? Та манай аймагт болсон зөвлөгөөнд оролцоод сайн явж харив уу? Би 1987 онд илгээлтээр гарсан хөдөлмөрийн баатар болох сон гэж их боддог. Саяхан аймагт болсон «Тэргүүний сайчуудыг гүйцэж түрүүлэгчид»-ийн   анхдугаар зөвлөгөөнд  оролцсондоо баярлаж байна.
Би таны шавь болсон шүү. Би эмэгтэй. 17 настай, аав ээж дүү нарын хамт амьдардаг. Нэгэнт санаа шулуудан илгээлт өвөртөлсөн хойно зүтгээд   байна даа...»
Баянхонгор аймаг. Бууцагаан сумын Цогцолборын малчин Н.Оюунцэцэг

— «Би аймгийн төвийн хүүхэд л дээ. Ховд аймгийн Мөнххайрхан суманд хоньчин ах Цэрэндоржийндоо туслах  малчнаар ирлээ. Аймгийн төвийн 1 дүгээр 10 жилийн   сургуульд эчнээ авлаа. Ах маань аварга малчин, эгч нэгдэлчдийн YI их  хуралд төлөөлөгчөөр оролцсон, таныг тэгэхэд үзсэнээ надад ярьж өгсөн. Манай энд эрс тэс уур амьсгалтай, анхандаа жаахан даардаг байсан одоо дасаж байна.
Надад мэдэж чадахгүй юм бэрхшээл нэлээд таарах бололтой.Гэхдээ түүнийг давах сэтгэлийн зориг надад байна. Мал маллагааны талаар сонирхолтой захиа бичнэ үү?
Таны шавь Ховд аймгийн Мөнххайрхан сумын «Оч» нэгдлийн гишүүн Түвшинбаатар

Иймэрхүү мал дээр саналаараа    гарсан   хүүхдүүдийн олон арван захидал ирж, мэдээжээр хариу хүлээн суух тул орой зав чөлөөндөө өөрийн эрхгүй бэх цаас нийлүүлэх  хэрэг ч гарна.
Илгээлтээр анх гарч байгаа энэ хүүхдүүдийн урмыг сэргээж, нэг ч болтугай халуун бүлээн үг сонсгож, «Урам хайрлах» хэрэгтэй гэж би боддог.
Арай малд дөр суусан нь олсон амжилтаа илтгээд, цаашид юу хийх саналаа бичиж зөвлөгөө авахыг хүссэн байдаг.
 «Миний ажил овоо өөдрөг байна. Би таны шавь болно. Таныг аймагт урьж ирүүлнэ үү? гэж хүсэлт тавьсан үг аймгийн ХЗЭ-ийн хорооны II бүгд хурал дээр хэлчихсэн юм. Тэгтэл намайг Намхайнямбуу баатрын шавь гээд л шуугицгаах юм. Төвийн сонин хэвлэл, радио телевизийн сурвалжлагч нар тантай ямар холбоотой ажилладаг, туршлага эзэмшсэний үр дүн гээд шалгаагаад байх боллоо. Би тантай түргэхэн холбоо тогтоож, тэр хүмүүсийн өмнө хэлэх үгтэй болох юм сан. Энэ талаар надад туслалцаа үзүүлж ажил амьдралын баялаг туршлагаас сэтгэл харамгүй бичнэ үү? 
Таны шавь Говь-Алтай аймгийн Цогт сумын «Дэвшилт» нэгдлийн Баян-Өндөр хэсгийн хоньчин Б. Чинбат

“Би 8 дахь 5  жилийн эхний 2 жилд 401—407 эм хониноос төлөө 98-100 хувь бойжуулж авлаа. Ажил сайн явж байна. Намайг сумын  депутатаар сонголоо. Энэ онд сумын аварга малчин болсон. Нутгийн түмнийхээ итгэл найдварыг хөдөлмөрийн өндөр амжилтаар хариулахаар мэрийн ажиллаж байна. Таны арга туршлагыг ном хэвлэлээс уншиж, радиогоор сонссон. Отор нүүдлийн талаар дэлгэрэнгүй зөвлөнө үү”
   Хөвсгөл аймгийн  Цагаан-Уул  сумын
               хоньчин            С. Дугарсүрэн
Надад арван  найман аймгийн өнцөг булан бүрээс янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүсээс захиа ирж байна. Тэдний дотор инженер,   удирдах ажилтан, өндөр настан, улс орноо батлан хамгаалж байгаа дайчид,оюутан, сурагчид, ажилчин залуучууд байдаг юм.
Тэд бүгд өөр өөрийн эрхэлсэн ажил мэргэжилдээ зөвлөгөө авахаар нэрэмжит ажил зохиож  өдөрлөг явуулах тухайгаа илэн далангүй бичиж, санал бодлоо чөлөөтэй солилцдогт баярлаж явдгаа хэлэх нь зүйтэй.
ЗХУ болон гадаад оронд суралцаж байгаа оюутан сурагчид,  дипломат ажилтнуудаас эх орныхоо хөдөө аж ахуйн хөгжилтөсө сонирхсон захидал цахилгаан ч ирдэг юм. Миний шавиар бүртгэгдсэн 300 гаруй хүн бий. 9 хүн түмэн Цагаан хонийг төлөөр нь өсгөхөөр уралдаж байна.
Тэдгээрийн дотроос Говь-Алтай аймгийн Чинбат, Гал, Марууш, Дундговийн Хишигдорж, Булганы Марууш, Завханы Бат-Эрдэнэ нарын сайчууд олон бий. Цаг хугацаа хэтэрхий мэргэн тул аяндаа ажлын үр дүн, амжилтын мэдээ сонстох буй заа. Миний бие Архангай, Булган, Баянхонгор,   Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Төв, Увс, Хөвсгөл зэрэг аймгуудын малчдын урилгаар очиж мал маллагааны арга туршлагатай нь   танилцаж, санал сэтгэгдлээ солилцох сайхан завшаан тохиолдсон юм. Эдгээр аймгуудаар явж, мал маллагааны байдалтай танилцаж байхад зэрэгцүүлэн бодмоор, миний суралцах зүйл их тааралдаж байдаг л даа. Манайхан зөвхөн тэргүүний хүмүүс, баатар гавьяатнаас сурах ёстой юм шиг ярьж ойлгодог нь буруу юм.
Сайхан тохижуулж зассан цэвэр цэмцгэр өвөлжаө бууцыг хараад бахархах сэтгэл төрөн ийм байх хэрэгтэй юм гэж боддог. Харин үхэр малын баас, хаягдал ноос үсэндээ баригдаж ноолорсон ядруу айлын хот хороог хараад «Даанч яав даа. Ийм ч байх гэж дээ, тэгчихмээр юм, ингэчихмээр юм гэж бодогддог»
Үүнээс  үүдээд бодоход муу муухайг засаж, яаж сайжруулах вэ? гэдэг ухаан төрснөөр илүү ихийг сурдаг ч бай болох л доо. Хангайн нэгэн аймагт биднийг хурдан тэрэг хөлөглөн хот айлд очиход нохойгоо хэн ч хорьсонгүй. Орвол нэг эмэгтэй галтайгаа ноцолдож суув. Амар мэндээ мэдэлцээд суутал орны хөшиг   ярж залуухан эр цухуйгаад амар сайныг асууснаа эргэж хараа таг болчихов.
Хүн ороод очиход нохойгоо хорин үүдээ сөхөн гэртэ оруулж, цай цүү болдог монгол ёс байдаг шүү дээ.
Гэтэл хүнээ хүндэтгэдэггүй малчин хун малдаа хэр хандах нь ойлгомжтой. Зарим малчид мал яаж хариулж маллах вэ? гэж асуухаасаа яавал ахиухан унтаж хөпвтж болох вэ? гэж л байцаах шахаад байх юм.
Жавар сэнгэнэсэн сэтгэлтэй малчны хотонд мал сүрэг яаж тогтох вэ, мэргэжилтэн, хариуцлагатны заримын cэтгэлд ч мал сүргээ хайрч дааруулж бүр үхэж хороож мэдэхээр хүйтэн жавар хоргодож байгаа нь ажиглагдах удаа ч бий.
Үзэл санааны ийм хоцрогдлыг ялж дийлж устгахгүйгээр хичнээн ч сайхан ус бэлчээр, өвс ургамал, хашаа байр байгаад нэмэргүй, мал үхэж хорогдсоор байх болно.
Чухамдаа уулын жаварт биш, сэтгэлийн жаварт мал хорогддог юм байна гэж надад санагдсан. Жирийн малчин намайг хаа газар уригдан очиход цэцэг барин ирэхэд баярлалгүй яахав.
Өөрийн сум, аймгаас эхлээд Баянхонгор аймгийн Баа-цагаан сум, манай аймгийн Алдархаан, Баянтэс, Их-Уул, Шилүүстэй сум нэгдлийн захиргаа, МХЗЭ-ийн Төв Хороо, ХАА-н нэгдлийн холбооны дээд зөвлөл, Булнай сумын 8 жилийн дунд сургууль зэрэг 10 гаруй албан байгууллага хамт олон хүндэт дэвтэртээ бичиж урамшуулсан.
Улсын иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий га¬зар, Оюутан залуучуудын гавшгайч барилгын отряд, Улаанбаатар хотын шевредийн үйлдвэр зэрэг олон газар намайг гишүүнээрээ бүртгэн авч миний хуваарьт ажлыг хамжин хийгээд, ажлын хөлсийг хүүхдийн фонд, МХЗЭ-ийн социалист хуримтлалын дансанд оруулж байгаад баярладаг. Үүнээс өөр хайр хүндэтгэл яахан үзүүлж болох би¬лээ дээ.
Хамт олноороо мал дээр гарч мал маллах гэсэн үүсгэл санаачилгыг хөхүүлэн дэмжих хэрэгтэй.Гэхдээ зарим нь хэд гурван жил мал малласан нэр аваад, сургуульд явах шат болгон ажилладгийг зогсоовол зохино.
Манай аймгийн Түдэвтэй сумын сургуулийн багш Шоопор 8 дугаар анги төгссөн 24 сурагчийн зөвлөх багшаар ажиллаж, 1987 онд 8 гал болон 6000 нэг наст мал авч мал¬ласан. Тэд 10 дугаар ангийг эчнээгээр төгссөн. Цаашид үргэлжлүүлэн малаа маллах сонирхол чиглэлтэй байгаа. Нэгэнт хөл дээрээ тогтсон тийм малчдын залуу халааг зохион байгуулалттай бэлтгэж байгаа нь сайшаалтай.
Тэдний амьдралын нөхцөл ахуй соёлын төвшинг дээшлүүлэн, мал маллах сонирхол төрүүлэхүйц хүний нүдэнд харагдсан арга хэмжээ гар таталгүй авахыг сум орон нут¬гийн нөхөд анхаараасай билээ.
Энэ маягийн хөдөлгөөн энд тэнд гарч, яаж ажиллах тухай олон захиа ирдэг юм.
Мал маллагааны насаараа сураад бүрэн боловсрохгүй нарийн арга ухаанд өсвөр багаас нь сургахгүй бол нэгэнт малаас төсөөрсөн хойно эргэж сургана гэдэг үнэхээр бэрхшээлтэй ба бүтээл багатай гэдгийг өнөөгийи хөдөөний амьдрал харуулж байна.

Ц.Намхайнямбуу /"Хонины хишиг" номноос, 1988 он/

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats