Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Итгэж олгосон алдар цол
БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1978 оны 5 дугаар сарын 20-н өдрийн 122-р зарлигаар надад МХЗЭ-иЙ илгээлтээр үйлдвэрлэлд ажилласан хугацаандаа хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан явдлыг тэмдэглэн, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол олгож «Сүхбаатарын одон», «Алтан соёмбо» медалиар шагнажээ.
Би тэгэхэд МХЗЭ-ийн XYII их хурлын төлөөлөгчөөр сонгогдож ирээд байсан юм.
МХЗЭ-ийн Их хурлын төлөөлөгч Хэнтий аймгийн Биндэр сумын саальчин Сангын Аюуш, Дархан хотын барилгачин Гэндэнгийн Тэгшжав, Улаанбаатар хотын савхин эдлэлийн үйлдвэрийн ажилчин Дондогийн Цэнд-Аюуш бид нарт хөдөлмөрийн баатар цол олгосон юм байжээ.
Тэр зарлигийг радиогоор сонсоод, тун итгэж   өгөхгүй төлөөлөгч нөхөд баяр хүргэхэд хүртэл сэтгэлд нэг л багтахгүй зовоож байв.
Хөдөлмөрийн баатар гэдэг хүндэт алдар цолыг БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбалаас гардан авч хамт зургаа авахуулаад, баатар болсон залуу нөхдийнхөө хамт засгийн газрын ордноос гарахаар явж байхдаа хонгилд байрлуулсан том толинд өөрийгөө хараад «Нээрээ миний энгэр дээр хөдөлмөрийн баатрын алтан соёмбо байна шүү» хэмээн бодоод бодлоосоо өөрөө ичиж нүүр улайсан юм.
Чухам тэр үед л хааяа нэг хүний энгэр дээр харагддаг нэр хүндтэй одон медалиудыг хэн надад авчирч өгөв өө? гэж өөртөө асуулт тавиад, «Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо хотон дотор минь байжээ» гэдгийг анх удаа гүнзгий ухааран сэнхэрч,төрсөн нутагтаа тархан бэлчсэн эрдэнэт цагаан сүргээ өөрийн эрхгүй хайрлах сэтгэл төрж бушуухан буцмаар  санагдан яараад явчихаж билээ.
Аймаг, сум ч намайг тэнгэрээс буугаад ирсэн мэт онцгой хүлээн авлаа. Сумын төв дээр онгоцноос буухад хөдөлмөрчдийн цуглаан болж, явган хүмүүс дугуйран зогсож, пионер сурагчид  илэрхийлэлт өргөж, морьтой хүмүүс  гадуур нь хүрээлэн байхын дундаас манай голын хэсэг эрчүүд эмээл дээрээ дөрөө жийн бөөнөөрөө зогсохыг хараад мөн ч их сэтгэл хөөрч билээ.
Манай нэгдлийн даргаар   шинэхэн ирээд байсан    Ж. Дамдинсүрэн надад хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн билэгтэй ерөөл хэлж,  бүрэн эмээл хазаартай сартай бор хээр морь бэлэглэж, алтан жолоогий нь атгуулахад хэлэх сайхан үг олдохгүй хоёр нүдний нулимс эрхгүй бөмбөрөн, хариу үг түгдчиж  байж хэлсэн санагдана.
Улсын хошой аварга болсон манай голын хоньчин Ц. Сэрээтэр гуайг тарган бор хээр  морин дээр урт уурга тулчихсан зогсож байснаа олны дундуур зүтгүүлсээр ирж, гар барин баяр хүргэсэн нь санаанаас гардаггүй юм.
Нутгийн хөгшчүүд өөосдөө баатар болсон мэт хүрэлцэн ирж, уулзан хуучилж, ухаан тэлсэн сургаал   айлдан баярлалдаж  байсан нь миний урам зоригийг улам ч бадраасан юм даа.
Гэхдээ төр засаг намайг хийлээ гэж баатар өгөөгүй, хийх байх гэж  29 настайд минь хөдөлмөрийн баатар гэдэг хүндэт цолоор шагнасан.
Би баатар байхын тулд биш цаашдаа 31 жил ажиллаж байж гэмээнэ баатрын зэрэгт хүрэх ёстой гэж боддог. V таван жилд манай суурь бүгд 2847 хээлтэгчээс 2879 төл хүлээн авч амласан түмэн    цагаан хониноосоо 6242 толгойг 11 жилийн дотор өсгөж чадлаа.
Ашиг шим үйлдвэрлэлийн даалгаврыг төрөл бүр дээр нь давуулан биелүүлж эм хонины амьдын жинг 62 кг, хургыг 25 кг хүргэн хүч авхуулж чадлаа.
Энэ бол багагүй  амжилт бөгөөд шинэ таван жил бол миний хувьд хамгийн  шийдвэрлэх амлалтаа хугацаанаас нь амлуулж чадах эсэхийн шалгуур байлаа.

Ц.Намхайнямбуу /"Хонины хишиг" номноос, 1988 он/

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats