Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Анхны амлалтаа биелүүлэв
Манай аймгийн ямаачин БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Т. Жамц гуайн туршлагыг ямаачдад орон нутгийн байдалд зохицуулан ашиглах чиглэлийг гаргасан нь үр дүнгээ өгч байна. Харин адуу, тэмээний хувьд эдэлгээ уналгаанд хэрэглэх сүү шимийг ашиглах асуудал нэлээд яригдсан боловч Ургамал, Дөрвөлжин сумаас бусад нь ингэний сүүг өөдтэй ашигласангүй. Гүү сааж, айраг эсгэдэг ардын сайхан уламжлал манай аймгийн хангайн цөөн сумаас бусад газар бараг мартагд жээ. Улсын баяраар цөөн хэдэн хоног гүүгээ барьж амт муутай гашуун айраг дутуу хагас эсгэсэн болоод унагаа тавьж байна.
Манай сумын Баян айраг бригад сүүлийн    жилүүдэд унагатай бүх гүүгээ  барьж айраг бэлтгэж байна. Энэ жишээг авч хэрэглээсэй гэж бодох юм.Тэгэхдээ бүхэл бүтэн суманд хэдхэн гүү уяад яах билээ дээ. Гүү уяж айраг сайхан ашигладаг Архангай, Булган. Өвөрхангай, Дундговийн жишээгээр дадаж заншсан гүү барих уламжлалаа газар сайгүй сэргээх цаг болжээ. Игэвэл уясан унага гүү номхорно. Гэхдээ цаг зүтгэхийн цагт зудын ариг дааж, наранд шарладгийг бодолцох  нь зүйтэй. Айргийг хийхдээ Булган аймгийн Сайхан сумын айраг шиг жинхэнэ монгол ёсоор эр үхрийн ширэн хөхүүрт уруул чимчигнүүлсэн «ахайсдаа» гэмээр айраг исгэх л чухал юм даа.
Бидон буюу хуванцар саванд исгэсэн айрагны исэлтийн жор сайхан амт нь алдагдаж байх шиг санагддаг. Манай суманд саалийн үеэр саах зөрүүлэн бууж, сургуулийн сурагчид сумын албан хаагчдын хүчээр хонь сааж эхэлж байгаа нь сайшаалтай. Гэхдээ л Увс аймгийн Өндөр хангай сумын жишээгээр саалийн богино хугацаанд онцгой ажил болгон мал бүрээ сааж сурах нь зүйтэй мэт санагдана.
«Хоолойгий нь огтлохоор хонгий нь шул» гэсэн ардын зүйр үг бий. Хэт олон хоног малыг бэлчээр муутай газар ээрч саавал тарга алдана. Хэдхэн хонь саахын өмнөөс бүтэн суурь малыг өдөрт хөёр удаа ээрч хураах нь таарамж муу. Тэгснээс таргаа авсан нь дээр саалийн алдагдлаа нөхөж чадна. Иймээс таргаа ч гээхгүй, сүүгээ ч алдахгүйгээр саалиа зөв зохицуулах нь зүйтэй. Энд тэнд явж байхад нутгийн малыг дотор нь шилж сонгон шинжлэх ухааны үндэстэй эрлийзжүүлэг явуулаагүй үр ашгийг тооцолгүй сул орхисон зэргээс мал давжаарч байгаа нь ажиглагдах юм.
Малчидтай зөвлөж   малын удам угсааг харахгүй эцэг мал тавьдаг, засаатай хоцорсон хурга ишиг, хэнз төл эцэг мал болдог зэрэг нь мал давжаарах нэг шалтгаан байх шиг санагддаг. Архангай. Булган зэрэг аймгийн хонь, сарлаг их давжаарч шүдлэн эр хонины биеийн овор, жин нь манай нутгийн төлөгтэй төстэй байх юм.
Зарим газар хаа хамаагүй холоос хуц ухна ачиж яваа тааралдана.Малынхаа ашиг шимийг ямар омгийн малаар яаж сайжруулаад юу хожих вэ гэж асуухад бараг л «дарга авч ир» гэсэн юм гэх шахна.Эрдэнэт малаа яаж өсгөөд хэд хүргэх вэ? Алийгаа идэж, юуг ашиглах вэ? ямар Хонины удмыг цааш нь өсгөх вэ гэдгийг малчин хүн өөрөө мэднэ.Түүнд нь харин мал зүйчид мэргэжлийн талаас тусалж болно. Биеийн амрыг харж сууриар нь заазалж байна. Малчин хүн идэшний мал зааж өгөхдөө «дуртайгаа барьж ав» гэж тал зассан байдлаар суурийнхаа бүтцийг алдагдуулж байна. Энэ бүхэн чинь угтаа бол нийгэмд ихээхэн хохирол учруулж байгаа хэрэг юм. Хүнсэнд тарган мал хэрэгтэй болохоос биш, үс ноос ихтэй хонины удмаа тастах шаардлага хэрэггүй юм шүү дээ. Малаа сайн хариулж, оторлуулан таргалуулж чадвал цөм л ижил тарга тэвээрэг авч өөх тос өгнө дөө.Ер нь малын үүлдэр угсааны асуудал эцсийн эцэст малчны сэтгэлээс ихээхэн шалтгаална. Өнөөдөр малаа гэхээсээ малчнаа гэдэг дарга, малын толгойг хадгалъя гэхээс малаа маллахыг боддог малчин бидэнд хэрэгтэй байна. Ийм үед манай хөдөө аж ахуйн удирдлага малчин хоёрын гар нийлж. ажил сайжирна. Гэтэл тэгэхгүйгээс болж «Төлөөлөгч» гэдэг орон тоо даанч олширчээ. Улсаас аймагт, аймгаас сумд, сумаас бригадад томилолт өвөрлөсөн төлөөлөгч цувсаар машин тэрэг хөвөрч, шатахуун тослох материал үрэгдсээр элэгдэл хорогдлын шимтгэл өссөөр цаасны зуд нэмэгдэж байна.
Хичнээн ч олон хүснэгт бөглөж, хэчнээн ч урт удирдамж авдаг юм бэ дээ. Бичнэ, бөглөнө, илтгэх хуудас, рапорт энээ тэрээ гэж хамаг цагаа барна. Зарим нь малчдыг загнана, зандарна албархаж тун эвгүй харьцана. Ард нь үлдсэн мөр, цэгцэрсэн ажил тун ховор доо. Энэ тухай миний тавьсан санал сэтгэгдлийг «Үнэн» сонины 1987 оны (160 дугаарын) тэргүүнд бичихдээ «аймаг сумдад төлөөлөгч томилох» явдал цөөрөхгүй байна. Байн байн ирж төд хоногийн дотор тийм юмаа хийж гүйцээ! гэж шаардаад л давхиад байх юм. Ард түмэн тэр бүхнийг тэртэй тэргүй ойлгоод хийж байна.Эдийн засгийн нарийн ширийн эүйлийг нь ард түмэн дутуу ойлгодог байж болох юм. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг яаж бэлтгэж торддог, ямар орлого олдог чанар муутай бол улс, нэгдэл, малчинд ямар гарз хохирол учирдгийг сэнхэртэл хэлж ойлгуулах төлөөлөгч л бидэнд их хэрэгтэй байна.
Тулган шаардаж нэг удаа биелүүлсэн ажил яваандаа бүтэлгүй тийшээ эргэдэг. Харин учрыг ойлгож олон түмний оргилсон урам зоригоор хийсэн ажил хэзээд үр дүнтэй, ул мөртэй байдаг. Аливаад үр ашиг, чанарыг эрхэмлэх ёстой» гэж нийтэлсэн байв. Төчнөөн эхээс төчнөөн төл авч төдий хувиар төлөө бойжуулсан малчин тийм шагнал, төчнөөн төгрөг авна гэдгийг мал дээр тооцож, малчны сууринд ухуулга хийдэг баймаар байна.
Тиймгүйгээс тооцоо султай малчин 1—2 төл дутааж, хагас мянгаас мянган төгрөг алдах болно.Ноос үсний тухайд ч гэсэн мөн алдана. Ингэж малын ашиг шим байнга дутааж өр төлбөрөөс салдаггүй малчны алдсан дутаасан зүйлийг тооцоотой ойлгуулбал чичилж загнаснаас хамаагүй дээр байх сан. Манай суманд ирсэн нэг төлөөлөгч үргэлж загнаад байхаар нь төлчин бүсгүй «Танд ер нь хүн загнадаггүй цаг байдаг юм уу?» гэж дуугүй болгосон тухай яриа ч бий. Манай тэнд эдийн засгийн сэдвээр нэгэн удаа ухуулга хийлээ. Бид чагнаад л суулаа. Онолын их мэдлэгтэй тэр ухуулагч үзүүлэн самбар ашиглаад их ч ярилаа. Суурь бүр шинэ системээр 20—50 мянган төгрөг авах гэнэ. Тэгтэл нэг малчин «Би тааруу малчин. Тэгэхээр таны ярьсан болзлын дагуу ажиллавал хэдэн төгрөг авах вэ?» гэж асуув. Ухуулагчийн царай хувьсхийн дургүйцэж ажлаа сайжруул, өөрийгөө өөрчил, тэгээд л миний ярьдгийг авна даа гэсэн юм.
Малчны урам нь хугарав бололтой адуу малын суpar тавьж байснаа мордоод явчих нь тэр. Шахаад шахаад дахиж асуулт гарсангүй. Тэр ухуулга ямар болсон бэ гэдгийг одоо хэн ч гэсэн ойлгох биз дээ. Миний хувьд амласнаа яаж биелүүлэхээ нарийн тооцож үр дүнгий нь харах цаг болж байна. Малын ашиг шимийн даалгавар овоо биелсэн. УААА-г хөгжүүлэх YI таван жилд 3100 эх малаас 3110 төл авав. Амлалтаа биелүүлэх эсэхийг 1986 он шийдэх байв. Гэвч би 1986 онд 667 эх малаас 683 төл авч сүүлийн 6 жилд 3735 эм хонь ямаанаас 3793 төл авсан юм. Өөрөөр хэлбэл 16 жилийн дотор 8800 эх малаас 10035 төл авснаар  амласнаа 4 жилийн өмнө биелүүлэх боломжтой болов. Энэ бол миний нутгийн эгэл жирийн малчин олны минь ач гавьяа, нам засгийн хайр хишиг хэмээн би ойлгож явдаг юм.|
Миний хөдөлмөрийн өчүүхэн амжилтыг нам засгаас өндөр үнэлж 1986 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн" одонгоор   шагналаа. Тэгээд ч улс эх орондоо юу хийж бүтээх вэ гэж гэр бүл, хамт олонтойгоо зөвлөх хэрэг зүй ёсоор гарч ирлээ.
Yr хэлсэн минь — Малын дөр овоо сууж явсан үед л дээ. Сумын эвлэлийн үүрийн бүх гишүүдийн нэгэн хурал дээр үг хэлэх болдог юм байна. Илтгэл тавьсны дараа миний нэрийг дуудав. Би босож хурлын индэрт гарлаа.Улаан булан халууныг ч хэлэх үү, хэлэх үг хэрдээ уртыг ч хэлэх үү, нэлээд будилж уншаад индрээс буутал шилдэг дуучны дуулсан дууг дахиулах гэж байгаа юм шиг пижигнэтэл алга ташив. Суудалдаа суутал манайхан (үеийн нөхөд) «чи мөн уран илтгэв ээ? хааяа, хааяа хөлслөх тарга тэвээрэгт сайн байдаг юм» гэдэг байна.
Хожим ухаарвал миний хэлэх үг бэлдсэн хүн, мал тар¬галуулах, (оторлох талаар энд тэндхийн сонин хэвлэлээс хэсэг ишлэл авч, бөөн сургаал айлдсан хэрэг байжээ.Тэгээд халууцаж, сандарсандаа болоод хөлсөө цувуулан хэлэх зүйлээ унших гэж тэвдэж хашгирахыг хараад нөгөөдүүл маань алга ташиж дамшигласан нь тэр юм санж. Түүнээс хойш олон удаа  үг хэлэх шаардлага   гарсан.  Ярьж хэлэхийн тоогоор цочирч тэвдэх минь багассан боловч «өөрийнхөө хэлэх үгийг өөрөө л бэлтгэх нь зөв юмаа» гэсэн ойлгоц төрсөн юм. Миний хувьд гэвэл хийсэн ажил, хүрсэн амжилт, алдсан алдаагаа энгийн хүүрнэн ярих байдлаар санаа оноогоо гаргах нь зүйтэй мэт санагддаг.
Говийн нэг аймагт уригдаж очоод уулзалт хийж байтал. Та их сайхан үг хэлэх юм, өөрөө бэлтгэдэг үү, аймгийн намын хороо бэлтгэж өгдөг үү? гэж асуусан.       
Тэгэхэд нь би: — Хэрэв миний хэлэх үгийг аймгийн намын хороо бэлтгэдэг бол аймгийн намын хорооны бэлтгэсэн үгийг Намхайнямбуу уншина гэж танилцуулах байсан. Гэтэл намайг үг хэл гэсэн болохоор би л үгээ хэлнэ биз дээ гэсэн юм.
Мэргэжилтэн нөхөд удирдах ажилтнаас санал зөвлөгөө авах нь зүйн хэрэг. Гэвч хаа газар үг хэлэх шаардлага гарахад би л өөрийнхөө үгийг хэлж, надтай уулзаж байгаа хамт олонтой чин зүрхнээсээ саналаа солилцохыг л боддог.
Хүнээр бэлтгүүлж алдаа мадгий нь зассан гоё ганган илтгэл тавибал миний ярих зүйл хуурай уриа болж хотон дотроо хаягдана биз дээ.Малчин хүн малынхаа талаар хийсэн ажлаа ярихад хэл ам дутаж дэмжлэг туслалцаа хэрэгтэй болно гэж үү. Хэлэх үг гойд цэцэндээ биш, байгаа юмыг байгаагаар нь гоёж чимэлгүй хэлж санал бодлоо харилцан ойлголцох л гол нь юм

Ц. Намхайнямбуу /"Хонины хишиг" номноос, 1988 он/

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats