Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
“Намхайнямбуу сан” малчдад тусламж үзүүлэв
Улс даяар өвөлжит хүндэрч, бэрхшээлтэй буй энэ үед Завхан аймгийн Сонгино сумн малчдад Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Ц. Намхайнямбуу агсны үр хүүхэд, хань нь тусламж үзүүлжээ.
Завхан аймгийн Сонгино сумын нутгийн зөвлөлийн дарга С. Одхүү тусламжийг хүлээн аваад, манай нутгийн нэрийн хуудас болж явдаг хүний нутаг усаа гэсэн сэтгэл, үр удмаар нь дамжин өдгөө ч бидэнд ирсээр байна. Сумынхаа нийт малчид, иргэдийнхээ өмнөөс гүн талархал ирэлхийлье гэв.
“Намхайнямбуу сан”-гийн тэргүүн Н. Содномдаржаа – Би аавынхаа хэлдэг байсан “Бэрхшээл хүнд ялагдах гэж ирдэг, бэрхшээлийн ялагч нь гагцхүү хүн байдаг” гэсэн үгийн хамт энэхүү нэг сая төгрөгийг нутаг усныхандаа илгээж байна. Та бүхэн бүү шантраарай. Сайхан цаг ирнэ. Цас зудын бэрхшээлийг давахад бид чадах чинээгээрээ туслана гэлээ.
 
Үндэсний шуудан 2010.01.21  Х. Түвшин


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats