Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
“Хонины хишиг” ном
Миний эцэг Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн асан Ц. Намхайнямбуу нь эгэл хүн байгаагүй. Уулзан танилцсан, ханилсан нөхөрлөсөн бүхэндээ амьдралын баяр баясал, үнэнийг тунгаах ухаарал хайрласан, өрх гэрийн тэргүүн, өмөг түшиг шиг хүн байсан.
Тэрээр “Хонины хишиг” гэх номоо Монголын малчин, ажилчин мянга мянган хүмүүсийн хүсэлтийг биелүүлж, өөрийн туулсан эгэл жирийн хөдөөгийн боргил амьдрал, мал маллагааны уламжлалт Монгол аргаа сонирхолтой ном болгож, уран сайнхны нийтлэлийн хэлбэрээр туурвижээ. Түүний Монголын залуучуудад хандаж хэлсэн “Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо хотон дотор минь байжээ”, “Сэтгэл байвал зүтгэл төрнө, зүтгэл байвал бүтээл гарна”, “Яггүй даваа гэж байхаас биш, давахгүй даваа гэж байдаггүй ажээ”, “Мал үхэхэд аргатай л бол амьдын хэмжээнд үнэтэй юм шүү”.. гэсэн үг ороо бусгаа цагийн аясанд автан үл гундах малчин хүний үнэн сэтгэлийн үг юм.
Тэрбээр “Хонины хишиг”  номоо 1988-1989 оны хооронд бичиж дуусгасан бөгөөд хэвлэлийн өрөлтөнд 1992.08.10-нд орж, хэвлэлтэнд 1993.02.15-нд “Соёмбо” хэвлэлийн газарт 4000 ширхэгийг хэвлэсэн байна. Уг номын редактораар Цогтын Сайннямбуу ажилласан.

Н. Батсүрэн

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats