Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Жаргалд эвийлэгдээгүй аав
Дууны шүлгийг Болдбаатар, аяыг Энхтайван зохиосон байна.
                                                                            
Үүлэн цэнхэр шувууд эрхэлж гунганасан
Элгээн дэвтээх гэж аавын нутагт ирдэг дээ
Үнэгчилж нойрсох хүүгийнхээ зүүдийг манаад
Эргэх нартай аав минь золгож учирдаг даа

Дэлгэрч мандсан наран дэлхийг үнссээр
Дэнж чимсэн сүрэг сувдран налайж бэлчдэг дээ
Дээлийн мөрөндөө он жилийг элээсэн аавын
Дуулж жаргамаар сэтгэлийн эгшигээр учирдаг даа

Дх:Зэрэглээ хүрч уулс дүнхийсэн нутагт минь
Зэллэж буцах шувууд эргэж нэг л хорогддог доо ааваа
Зовлонд өмөөрч жаргалд эвийлэгдээгүй үр чинь
Замбуулинд таниараа гоёж л байдаг даа ааваа

Домог хуучилж урсахдаа тэнгэр бүүвэйлсэн
Тариатын голдоо жаргаж л суугаа аав минь дээ
Үүл наадсан тэнгэрийн алтан соёмбоор
Үдийн наран шиг таныхаа ухаанд жаргадаг даа

Дх:Зэрэглээ хүрч уулс дүнхийсэн нутагт минь
Зэллэж буцах шувууд эргэж нэг л хорогддог доо ааваа
Зовлонд өмөөрч жаргалд эвийлэгдээгүй үр чинь
Замбуулинд таниараа гоёж л байдаг даа ааваа

2005 он


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats