Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн ЗАРЛИГ

ЗАРИМ ХҮНД БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:
МХЗЭ-ийн илгээлтээр үйлдвэрлэлд ажилласан хугацаандаа хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан явдлыг тэмдэглэж, МХЗЭ-ийн 7-р их хурлын төлөөлөгч дор дурдсан залуучуудад БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол олгож, Сүхбаатарын одон, Алтан соёмбо медалиар шагнасугай.
1.    Дархан хот дахь техник туслалцааны  барилгын 2-р трестийн аж ахуйн тооцоотой нэгдсэн бригадын дарга Гэндэнгийн ТЭГШЖАВ,
2.    Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн харьяа савхин эдлэлийн нэгдүгээр үйлдвэрийн оёдолчин Дондогийн ЦЭНД-АЮУШ,
3.    Хэнтий аймгийн Бидэр сумын “Бүтээлч” нэгдлийн саальчин Сангын АЮУШ,
4.    Завхан аймгийн Сонгино сумын “Энх тайван” нэгдлийн хоньчин Цэрэндашийн НАМХАЙНЯМБУУ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга                                                        Ю. ЦЭДЭНБАЛ
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга                                   Ц. ГОТОВ

Улаанбаатар                                                                                                                               1978 оны тавдугаар сарын 20


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats