Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
"Хоньчин баатраараа бахархацгаая" уралдаанаас шилдгээр шалгарсан шүлгүүдээс
Сонгино хайрхан уулаараа овоглосон
Сонгино сумандаа сод их авъяасаа зориулсан
Хан хорвоогоос ирээд олдоогүй буян заяагаа
Хундан цагаан хонинуудтай хайрласан билээ
         Хөдөлмөрийн баатар хэмээх нэр
         Завхан нутагтаа хоногшсон юм
         Эгэл жирийн монгол хүн та
          Энгийн атлаа ажилсаг ухаалаг тул
          Уян зөөлөн сэтгэл зүтгэлээрээ
          Уйгагүй хөдөлмөрлөж бидний сэтгэлд хоногшсон
                                 
    4а ангийн сурагч  Дашдаваа овогтой Чойдорж

Гэгээлэг нарны тусгалтай
Гэрээн гийгүүлэх ноён нуруутай
Мөнхийн гэрэлтэж бадамлах
Миний нутгийн шүтээн
 
Алаг хорвоод малчны хотонд мэндэлсэн
Аав ээжийнхээ хайрт хүү болсон
Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу таныхаа
Хэзээнээс мөнхөрсөн намтрыг дурьдъя

  Цэрэндаш гуайн 4 дэхь хүү
Сонгино сумын хөдөлмөрийн баатар
Сургуулийн минь шүтээн
Суут мэргэн хоньчин таниараа бахархнам

Шударга төлөв зантай
Шинэлэг сайхан сэтгэлгээтэй
Зөвлөгөө сайтай сургаал айлддаг
Завханчууд бидний бахархал минь

Монгол малчдын үлгэр дууриал болсон
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгын эзэн
Төр нийгмийн зүтгэлтэн
Түүхэнд мөнхөрсөн минь нутгийн бахархал
                                 
     8а анги Дандар овогтой Базардагина

Цэцэг навч ургасан Хайрхан уул
Аав ээжийн сайхан сургаал
Аливаа зүйлд шамдсан баатар хоньчин
Хуй салхи шиг  хурдаар явсан баатар
Тариатын голоо хадаг болгосон дэнж
Танан цагаан хониороо нутгаа чимсэн
Талаасаа урган цомхойх Сонгино хайрхан
Тахиж сэрэмжээ өргөсөн шүтээн нутгаа
Марал буга царамд дууддаг
Мичид марал оройд нь тонгойдог
Мөнхийн гэрэлт уусан дүнхийх
Миний шүтээн хайрхан уул
Сонгино Хайрхан уулаа
Хоньчин баатраараа бахархацгаая
                                
    4а анги Ганболдын Баасанхүү   11 настай

Төрсөн нутаг минь сонгино сумынх
Төгссөн сургууль минь нэрэмжит
Төллөсөн мал минь мал аж ахуйн үйлдвэрийнх
Тоонот гэрт хослон жаргасан хань минь энэ нутгынх

  Сонгино сум нь үзэсгэлэнтэй өлгийн болохоор
Сонгино нутаг минь алдартан суутны өлгийн болохоор
Сонгино нутаг минь хурдны угшил наадмын түрүү олонтой болохоор
Сонгино нутаг минь дээдлэх ариун шүтээн сайн үйлс дэлгэрэх болтугай
                                                       
    10а анги Даваагомбын Дашням 17 настай

                           Ц.Намхайнямбуу гуай

Намхайнямбуу гуай манай суманд
Нар нь байсан юм алдараараа ажлаараа
Намын их хуралд төлөөлөгч байсан юм
Нялх балчир бидэнд бахархал байсан юм
                            Монгол улсад бол алдарт хоньчин
                            Мал маллагаандаа баатар хоньчин
                            Малчин олондоо цуутай хоньчин
                            Манай сургуульд бол нэр нь байсан юм
Төр засгийн их удирдагч байсан
Түмэн олондоо түүчээ байсан
Төрсөн биендээ алдарын эзэн
Түүхэнд мөхөшгүй алт байсан юм
                            
   Хаянхярваа овогтой Уянга 12 настай

Хөгшид өвгөдийн хүндэт бурхан
Хүн ардын сэтгэлийн шүтээн
Харах бүрдээ наминчлан залбирдаг
Хайрхан уулын өвөр бэлд мэндэлсэн Намхайнямбуу баатар
                                        
     Батбаяр овогтой Золсайхан 10 настай

Хүүхэд багачууд бидний бахархал
Хойчийн хойч үед үүрд дурсагдах
Хоньчин баатраараа бахархацгаая
Хань ижил үр хүүхдэд нь аз жаргал хүсч
Хөдөлмөр бүтээлээрээ гялалзаж явахыг ерөөе
                                                 
  Догсомжавын Баянбат 11 настай

Түмэн цагаан хонийг төлөөр нь өсгөж
Төр засагтаа хөдөлмөрөө зориулсан
Түүхэнд алдар нэрээ мөнхөлж
Төрсөн нутаг усаа улс даяар алдаршуулсан
     Цуутай суутай алдарт хоньчин
     Цэрэндашийн Намхайнямбуу
                                                     
 Цогтдэлгэрийн Урангоо 11 настай


Цэнхэрлэн харагдах Сонгино хайрхан
Цэлмэг тэнгэрт гялалзана
Алтан соёмбо зүүсэн
Ардын баатар минь мөнхөрнө
Малчин баатрын минь
Алтайн өндөр сүрлэг уул Сонгино хайрхан
Арын сайхан хангайн нуруу
Өвлийн хүйтэн цагт
Өндийн босож ирдэг
Өврийн сайхан хангай
Өвгөдөөс уламжлагдаж ирсэн
Өндөр уул өтгөн мод шиг
Өвгөн уул минь уу
                                      
 Баатархүүгийн Баасандорж 11 настай
                                         

Хайрхан уулийн орой тэгшхэн гэлцэнэ
Холоо тохиох одод ойрхон харгдана гэлцэнэ
Хосгүй бугын дуу хажууд урамдана гэлцэнэ
Хайргүй хишгээ хүртээсэн гэж баатар баярлана гэлцэнэ

Өвгөдийн нэртэй өвгөн уул
Өсөж торних хүүхэд тоглох ххар уул
Буга сого урамдах Мангина уул
Бүгдийг аврах хайрхан уул
                 Миний Сонгино сайхан нутаг
                 Монголд байхгүй сайхан эх орон
Цас хучсан Шар нуруу
Цаанаас давсан жижигхэн даваа
Цангасан амьтныг ундаалах нууртай
Цаг үргэлж орон орны хүмүүс хөлхдөг
                   Миний Сонгино хүнтэй газар
                   Монголд байхгүй эх орон
Хэн ч санахгүй байхын аргагүй
Хайр татсан Сонгино нутаг минь
Холын холоос магтах аргагүй
Ховорхон тохиох Сонгино нутаг минь
                   Миний Сонгино татах хүчтэй
                   Монголд байхгүй илбийн орон
                                                  
  Мөнхбаатарын Ундармаа 10 настай

Сонгино хайрхан минв түшигтэй болохоор
Суут эрдэмтэн төрөө байлгүй
Манай сумын шүтээн болохоор
Таны нэрэмжит болгоо байлгүй
                                                 
 Дандарын Ган-эрдэнэ 10 настай

Баатар малчины тухай бичихээр
Балчир би оюун ухаанаа сорив
Баатар шигээ сайн хүн болъё гэж
Баттайгаар би өөртөө шивнэлээ
                                                  
  Ванчиндоржийн Содбилэг 9 настай

Хайрхан уулын өвөр бэлээр нутагтай
Харц ард Цэрэндашийнд
Ууган хүү нь болж
Ухаант хөвгүүн Болоож мэндэлжээ.

Эрин зууны оюуны их далай
Эрдэмт хүмүүний ухаан тунгалаг байг
Энэ баатраас өвлөж үлдсэн түүхийг
Ирээдүйн Монголд хүргэх их хөтөч нь бид билээ
                                               
  Б. Балжинням 16 настай

Дэргэдээс нь мянган уул түшсэн
Хаан суудал – Сонгино хайрхан уул минь
Дээрээс нь – мянган үүлс тулсан
Сүүн оргил – Сонгино хайрхан уул минь
                                               
  Гантөмөрын Нямсүрэн 11 настай

Мөнхөд настай ихэр – Хайрхан
Одод шүргэх онгон – Хайрхан
Олон түмний итгэлийн бишрэл
Очирваань уул богд – Хайрхан
Дэргэд нь мянган уулс тулсан
Хаан сүмбэр Сонгино хайрхан уулын
Өвөр бэлд өлгийдүүлэн мэндэлсэн
Сонгино Тариатын багачуул таныг
Амбаа Ажаа гэж гуайлна
Сонгино Тариатын буурлууд таныг
Алив миний хүү гэж дуудна
Жаргал эгч таныг тосно
Ургах нарнаар дахиад л бэлчээхэд
Улаа бутарсан хүүхдүүд чинь үднэ
                                          
Г.Мягмаржав 16 настай
                              
Түмэн цагаан хонийг
Төлөөр нь өсгөн үржүүлсэн
Хайрт эх орныхоо төлөө
Халуун амиа зориулж
Хөгжил дэвшилд нь хувь нэмрээ оруулсан
Хүүхэд бидний бахархал болсон хоньчин баатраараа бахархацгаая
                                      
Дэмбэрэлийн Лхагвасүрэн 11 настай

Хоньчин баатар минь хорвоод мэндэлсэн
Хорвоод мэндлэхдээ 1948он
Хайрхан уулынхаа өвөрт төрсөн
Хосгүй азтай алдартныг дээдэлж
Хотол олноороо дурсан явдаг юм

Миний төрсөн Сонгино нутаг минь
Мэдэж сурахын ширгэшгүй ундарга
Мэндэлж төрсөн болохоор
Мөнхөд миний төрсөн нутаг
                            
Даваагомбын Самбууням 11 настай


Хоньчин баатраараа бахархах миний сэтгэл
Хорвоог хөглөгч уянгат хуур шиг эгшиглэнэ
Ховор тохиох хүмүүний төрөлд мэндэлсэн
Хосгүй гавъяат хоньчин баатар минь үүрд мөнх
  
Малчин удамтай манай баатар
Маргаашийг гэрэлтүүлэгч нар болсон
Мал маллах цэцэн ухаан нь
Монгол төрийн өндөрлөгт гаргасан юм.
                                                 
Нармандахын Ууганболор 13 настай

Онч мэргэн ухаан нь
Оломгүй далай мэт цалгилсан
Он цагийн хатуу нугачаанд нь
Олны дунд баатраараа мөнхөрсөн
Сод мэргэн оюун билэгтэн
Сонгиночууд бидний бахархал
Хайрхан уулын унаган хүү
Хамаг түмний шүтээн
Хойч үе бидний омогшил
Хоньчин баатраараа бид нар бахархмуй
Хоттой хонин дотроос баатрын алтан соёмбыг бүтээсэн
Хөдөлмөрийн баатрыгаа бид бишэрмой
                                                      
 Батбаярын Дашням 16 настай

Хүүхэд багачууд бидний бахархал
Хонин сүргээ түмээр нь өсгөсөн
Хүн бүхний ариун шүтээн
Хоньчин баатраараа бахархацгаая
                                                     
 М. Бямбажаргал 8 настай

Хөдөлмөрийн баатар хэмээх нэр
Завхан нутагтаа хоногшсон юм
Эгэл жирийн монгол хүн та
Энгийн атлаа ажилсаг, ухаалаг тул
Уян зөөлөн сэтгэл зүтгэлээрээ
Уйгагүй хөдөлмөрлөж бидний сэтгэлд мөнхөрч үлджээ
                                                    
 Энхтайваны Мөнхцэцэг
                           
Хоньчин баатар
Хоттой хоньныхоо дэргэд
Үнэн сонин уншиж
Хүний алаг үрсийн
Үүрдийн алхмыг нээсэн
Цэцгийн дэлбээ шиг таныгаа бид
Зуу зуун жил хүндлэн бахархамуу
Сая сая жил дээдлэн бишрэе үү
Хээрийн чоно шиг хийморьтой та
Хэнзхэн ногоо шиг уяхан та
Олон хүүхэд орчлонг баярлуулсан ч
Орь гэгээн насаараа биднийг орхисон
  Таны минь нэр алдар
  Түмний минь сэтгэлд хоногшдог
  Таны минь нэрэмжит сургууль
  Төрийн минь тэргүүний сургууль
                                               
    Банзрагчийн Буянбат 14 настай

Төл малын араас
Түмэндээ зүтгэж
Төр улсын төлөө бүхнээ зориулж
Түмэндээ түшигтэй
Төр улсдаа хэрэгтэй
Баатар гэсэн цолоо
Бахархалтайгаар дуудуулна
Эрдмийн их өргөө байгуулж өгсөн
Их эрдэмтэн
Эх дэлхийдээ хайртай
Энэрэлт ачтан
Элбэрэлт эх орондоо
Баялгийг харуулсан
Биедээ байгаа бүх нөөцөө гаргаж
Биднийг сайн сураасай гэж...
                                        
 Насандэлгэрын Дуламсүрэн
                            
 Хоньчин баатар
Хоньчин баатарыг мэдэх үү
Тэгвэл тэр хүн чинь
Туулаад бардаггүй орчлонгийн
Туушт их хөдөлмөрч
Туузан цэцгийн амин шүүдэр
Тулах тугийн алтан намираа
                      Хоньчин баатар минь та
                      Алтан нарыг гийгүүлэгч
                      Хоньчин баатар минь та
                      Амин гаригийг гийгүүлэгч наран
                      Хоньчин баатар минь та
                      Ард түмнийхээ соён гэгээрүүлэгч
Ариун баялаг туршлагаараа ард түмнээ удирдсан
Алдар бүтээлээрээ аймаг улсдаа алдаршсан
Аугаа их хөдөлмөрөөрөө ааь ээжийгээ баярлуулсан
Арвин их мэдлэгт хөдөлмөрийн баатар минь
                    Ахуй амьдралд ахиухан зүтгэж
                    Ажил хөдөлмөрт амархан баярлаж
                    Алдаа дутагдалд амархан гэмшиж
                    Айлын голомтыг өөрөө чимсэн эрдэнэ хүн
                    Амьдралыг өөр дээрээ үүрсэн эрхэм хүн билээ
Өнө мөнхөд нэрээ дуурсгасан
Хойч ирээдүйд өв болсон
Хайрлан дурсагдах хоньчин баатраараа бахархаж
Хоньчин баатраа үгүйлж дурсъя
                                                       
 Батсайханы Лхагвагэрэл

Хоёр түмэн хонио хариулж явсан юм
Хорвоогийн алаг цэцгэнд баясаж явсан юм
Хөдөлмөрийн баатар минь
Хөгжлийн төлөө зүтгэж явсан юм
Хоньчин баатар минь
Хоёр түмэн хонио үржүүлж явсан юм
Хорвоогийн амьдралыг
Хар цагаанаар хослуулж
Хоёр түмэн хонийг
Хар халзнаар ихурлүүлж явсан юм
Алаг дэлхийд
Анхилуун цэцгийн үнэрийг мэдэрч
Аварга цагаан хонио
Ар талаараа дүүрэн бэлчээж байлаа
Хөрст дэлхийд
Хөгжлийн төлөө зүтгэж байлаа
Хөх огторгуйд
Хоеул хамт жаргаж байсан юм
Хоёр түмэн хонийг
Хорвоод мөнхрүүлсэн юм
Мал маллах аргыг
Малчин арддаа үлдээсэн юм
Манай нутгийн хөрсөнд
Мал маллаж явсан
Түмэн хонины зүсийг
Түгдрэлгүй хэлдэг байсан
Манай нутгийн баатрыг
Монгол улсад магтаж байсан юм
Манай нутгийн баатар
Малчин ардын баатар
Түмэн олны баатар
Төр засгийн баатар
Энэ хүи бол Монголын бахархал
Энэ хүн бол Завхны бахархал
Энэ хүн бол Сонгины баатар
                                        
Б. Бямбагариг


   

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats