Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Жамжаа овогт Цэрэндашийн Намхайнямбуу
Жамжаа овогтой Цэрэндашийн Намхайнямбуугийн
                                                                                                                        намтар

Ц.Намхайнямбуу нь 1948 оны 6 сарын 1ний өдөр Засагт хан аймгийн Цэцэн Сартуул хошуу одоогийн Завхан аймгийн Сонгино сумын нутаг Хайрхан гэдэг газар малчин ард Цэрэндашийн гэр бүлд 4 дэх хүүхэд нь болон мэндэлжээ.
Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1957-1961 онд бага сургууль, 1974 онд бие даан бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн.
Ц.Намхайнямбуу нь 1961 оноос нийгмийн мал маллаж БНМАУ-н Хөдөлмөрийн баатар Ганболд, Санжжав нарын туршлагаар малдаа отроор тарга хүч сайн авахуулж мал төлөө 100%-с дээш хувиар бойжуулж, ашиг шимийн даалгаврыг давуулан биелүүлсээр иржээ.
Тэрбээр Орос хэлийг бие даан сурсан бөгөөд хөдөлмөрч,шургуу хичээнгүй хүн байсан юм.Түүний хөдөлмөрч хичээнгүй зүтгэлийг нь нам, олон нийт, төр засгаас өндрөөр үнэлж сайшаан шагнасан байна:
Эдгээрээс дурьдвал:
•    1970 онд
-    МАХН-н төв хороон,БНМАУ-н АИХ-н тэргүүлэгчид,
-    БНМАУ-н сайд нарын зөвлөл, Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн “Хүндэт жуух” бичиг
-   МХЗЭ-н нэрэмжит үлгэр жишээ суурь
•    1972 онд
 -  МХЗЭ-н 50 жилийн ойн “Хүндэт медаль”
 - Сонгино сумын “Төлчний аварга”
  -Энх тайван нэгдлийн “Социалист уралдааны аварга”
•    1973 онд
    -Сонгино сумын социалист хуралдааны “Баярын бичиг”
   - БНМАУ-н Засгийн газрын “Хүндэт жуух бичиг”
•    1974 онд
-    Сонгино сумын “Баян сүргийн эзэн”
-    МХЗЭ-н төв хорооны “Тэргүүний малчин” алтан медаль
-    МХЗЭ-н “Аварга малчин залуу”алтан медаль
Мөн Ц.Намхайнямбуу 1974 оны 10 сарын 27-ны өдөр МАХН-н гишүүнээр элсэн орсон юм,
•    1975 онд
-    Сонгино сумын “Сайшаалын үнэмлэх”
-    Сонгино сумын “Баярын бичиг”
-    Аймгийн жуух бичиг
•    1976 онд
-    Сонгино сумын “Аварга малчин”
•    1977 онд
-    Сонгино сумын “Тарга хүчний аварга”
•    1978 онд
-    Хөдөө аж ахуйн хүндэт дэвтэрт бичигдсэн тухай гэрчилгээ
-    2-р зэргийн мастер малчин
-    БНМАУ-н анхны тэргүүлэгчдийн 1978 оны 5-р сарын 20 өдрийн 122-р зарлигаар БНМАУ-н “Хөдөлмөрийн Баатарын алтан соёомбо Сүхбаатарын одон”
-    “Алтан гадас”одон
-    “Сүхбаатарын одон
-    Завхан аймгийн хүндэт пионер
•    1979 онд
-    Завхан аймгийн нэгдлийн зөвлөлийн “Дурсгалын үнэмлэх”
-    5 жилийн гавшгайч
-    БНМАУ-н хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны дээд зөвлөлийн дурсгалын үнэмлэх
-    Завхан аймгийн “Тэргүүний малчин”
-    МХЗЭ-н төв хорооны “Баярын бичиг”
-    Сонгино сумын “Тарга хүчний аварга”
-    Сонгино сумын “Социалист уралдааны аварга”
•    1980 онд
-    “Сонгомол туршлага эзэмшигч”
•    1981 онд
-    Сонгино сумын социалист уралдааны аврага
-    Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн “Хүндэт медаль”
•    1982 онд
-    Сонгино сумын “Сайшаалын үнэмлэх”
•    1983 онд
-    Завхан аймгийн 60-н жилийн ойн “Хүндэт тэмдэг”
-    Завхан аймгийн Ардын хянан шалгах хороо, отрын штабын  “Сайшаалын үнэмлэх”
-    МҮЭ-н хэвлэлийн нэгдсэн рэдакцийн “Баярын бичиг”
-    Сонгиго сумын “Баярын бичиг”
•    1985 онд
-    Завхан аймгийн намын хорооны “Сайшаалын үнэмлэх”
-    Сонгино сумын “Баярын бичиг”
•    1986 онд
-    “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”
•    1987 онд
-    Булнай сумын “Хүндэт пионер”
-    Сонгино сумын “Алдрын дурсамж”
-    Хөвсгөл аймгийн “Баярын бичиг”
-    Баянхонгор аймгийн “Баярын бичиг”

•    1988 онд
-    Улсын нэгдүгээр зэргийн “Мастер малчин”
-    Баянхонгор аймгийн “Хүндэт пионер”
-    БНМАУ-н Хүнс Хөдөө Аж Ахуй Хүнсний Үйлдвэрийн Яамны “Хүндэт диплом”
-    Сонгино сумын “Уртын ноосны Аврага”
-    Завхан аймгийн “Хүндэт диплом”
-    Завхан аймгийн намын хорооны “Хүндэт диплом”
-    Энх-Тайван нэгдлийн “Баярын бичиг”
-    Сонгино сумын “Баярын бичиг”
•    1989 онд
-    Сонгино сумын худалдаа бэлтгэлийн ангийн “Баярын бичиг”
-    Сонгино сумын энх-тайван нэгдлийн аврага
-    БНМАУ-ын ХАА-н нэгдлийн дээд зөвлөлийн дурсамж
Тэрээ 1977онд Завхан аймгийн Сонгино сумын харьяат Бүдийн Жаргалтай гэр бүл болж Н.Хаянгарав, Н.Содномдаржаа, Н.Наранцэцэг, Н.Жамъянсүрэн, Н.Оюунчимэг, Н.Доржжүгдэр, Н.Отгонлхам, Н.Батсүрэн, Н.Хоролсүрэн гэх 9хүүхэдтэй болсон байна. Ц.Намхайнямбуу  2003.09.10-ны өдөр бөөрний архаг өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Эрхэлж байсан ажил:
-НАХЯамны 0119-р ангийн үйлдвэрлэлийн баазын хүндэт ажилчнаар
-1979 онд МХЗЭ-ийн төв хорооны залуучуудын гавшгайч бригадын гишүүн
-1988 онд Шевретийн үйлдвэрийн хатаах тасгийн хүндэт ажилчин
1998-1999 онд ХҮДС-д жижүүрээр тус тус ажиллаж байв.
Сонгуульт ажил:
-1986.06.01-ээс МАХН-ын төв хорооны гишүүн
-1986.06.23нд БНМАУ-ын Ардын их хурлын 11дэх удаагийн сонгуулийн 213 дугаар тойргоос сонгогдсон ардын их хурлын депутат,  ардын их хурлын 9 удаагийн депутат
-1990.04.13-с МАХН-ын онц их хурлаас сонгогдсон МАХН-ын төв хорооны гишүүн
-1990.06.14-ээс Аймгийн намын 23-р бага хурлаас сонгогдсон намын хорооны гишүүн
-1990.08.24нд ардын их хурлын депутатуудыг сонгох 16дах удаагийн сонгуулийн 15-р тойргийн депутат
-1991.04.21нд сонгино сумын энх тайван нэдлийн гишүүн
-УИХурлын сонгуулийн 9-р тойргийн хорооны 1992.06.29-ны өдрийн 63 тоот шийдвэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцон УИХ-ын гишүүн болж байжээ.
Ц.Намхайнямбуу нь 1992-1996 онд Завхан аймгийн 22-р тойргийн түмний итгэлийг хүлээн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан байна. Мөн эвлэлийн 16,17,18,19,20-р их хурлын төлөөлөгч, намын 16,17,18,19,20-р их хурлын төлөөлөгч.  АИХ-ын хурлын депутатаар 4 удаа сонгогдож байсан юм. 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats