Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хоньчны жаргал
Тэр жилийн хавар

Хоног шөнө улиран өнгөрөх бүрий өдөр тавигдаж нарны элч алгуур нэмэгдээд өвлийн салхи шуурганд хатуурч тагтаршсан хөр зузаан цас хааяагүй тарлантаж үзэгдэв.Тэр жилийн хавар говь нутагт ингэж эхэлсэн юм.Бараг ногоон сөлтэйгээ цасанд даруулчихсан ааглаг хонгор өвс ил гарч бэлчээрийн нөөцийг арвижуулсан нь мал сүрэгт нэн тааламжтай.Алсын отроор говьд ирсэн тэр залуутай сүргийн бэлчээрт уулзсанаас хойш тийнхүү бас хэдэн хавар өнгөрчээ.Гэвч уулзан ярилцаж байсан маань сэтгэлд илхэн.Жил жилийн өвөл тэр залуу нийгмийн 1000 орчим сүрэг хариуцаад өөрийн сумаасаа гадагш ингэж хэдэн зуун км алс нүүдэг байв.Харин яагаад ч юм бэ тэр жилийн хавар урин дулаан уур амьсгал эхэлмэгц нутаг буцахын хүслэн болж байсансан.Юунаас болсон бэ гэвэл сумын шуудангаас хүлээж авсан нэг захидалд бичсэн зүйл түүний сэтгэлийг ихэд догдлуулжээ.Нимгэн дэвтрийн тал хуудсыг эзлүүлж таталган бичсэн тэр захидлыг ахин ахин уншсаар эцэст нь бараг үг өгүүлбэрээр нь цээжлээд авсан хэрнээ дахиад л унших хүсэл нь төрнө.Ингэж унших бүрийд нь хөдөө нутгийн сэргэлэн залуу бүсгүйн дүр нүдэнд нь тусах мэт болно.Тэр бүсгүй бол Ц.Намхайнямбуугийн хайр сэтгэлтэй дотно хүн нь билээ.Баруун урд талын сэрэвгэр зоо руу орой наран хэвийх үеэр салхины хүч гэнэт ширүүссэн нь энэ удаа бэлчээрийн хонийг гэрийн зүг шууд туух аргагүй болголоо. Гэтэл өвөл хаврын аль ч улиралд бэлчээрийн хонийг салхины уруу биш түүний эсрэг сөргөн хариулах ёстой энэ бол баатар хоньчны сургаал.Хүүхдүүд минь ялангуяа хүч нь тамирдах хариг хатуу цагаар мал сүргээ ямагт салхин сөрөг хариулж яваарай.Ширүүн салхины уруу туугдсан мал нэгдүгээрт хойш налсан үс нь ярагдан тэр чөлөөгөөр арьс их бие рүү үлээж орсон жаврын эрч малын дотор талыг жиндүүлж хялбархан зутраадаг юм.Хоёрдугаарт салхин уруу идээшилсэн малын ам хамраар элдэв тоос тортог хурган ороод амьсгалын эрхтний замыг хордуулах төдийгүй нүдэнд нь элдэв өвчин үүсгэж болно.Ерөөс салхин уруу бэлчээрлэсэн хонь тогтвор алдаад олигтой хооллож амжидаггүй бол,харин сөрөг бэлчээрлэсний ачаар өмнөх өвсөө гүйцэд хазаад тогтвор суурьшилтай байдаг  юм гэхчлэнгээр баатар хоньчин М.Ганболд гуайн сургамжилсныг Ц.Намхайнямбуу бүр хэдэн жилийн өмнөөс мөрдөн хэвшүүлсэн хүн л дээ.Энэ удаа ч тэр хонио салхин сөрөг явуулсаар тэртээх бяцхан энгэрийн нөмрийг дагуулан хотлуулах гэсээр бүүр үдшийн бүрий болгов.Өглөө нар хөөрхийн түрүүчээр алсын бэлчээр өөд гарсан хоньчин залуу тийнхүү үдшийн бүрий болгохдоо ундаасаж алжаасан нь мэдээж боловч ээжийнхээ бэлтгэсэн хоол цайнаас ч ууж идэх завдалгүйгээр морь аргамжих,давжаа дорой малыг тусгай,дулаан байранд ялгаж оруулан нэмэгдэл тэжээл өгөх мэтийн аар саар ажил цаана цаанаасаа ундарсаар.Энэ бүх ажлаа сая амжуултал нөгөөх ширүүн салхи хамдан шөнийн тэнгэрт түгсэн оддыг дээш нь шүүх мэт болоод зүүнээс тэргэл саран манджээ.Энэ нь дахиад л өдөр болох нь үү гэмээр.Ийм саруулхан сайхан цагаан шөнө нутгийн зүг морины хурдаар тэмүүлэнхэн одож хайрт бүсгүйтэйгээ уулзаад ирмээр. Гэтэл туулах зам даанч хол хаа ч байгаа хүнгийн гол түүнээс цааш бараг 20-оод км үргэлжлэх өргөн манхан элсийг давна.Ингээд уртаашаа 300-гаад км газрыг туулж байж түүнтэй уулзах ёстой."За яахав алсын отроо хийчихээд л урь унах түрүүчээр нутгийн зүг буцахад ердөө хоёрхон cap л үлдэж байна.Энэ чөлөөнд бид хоёрын амар мэнд хүсэл мөрөөдлийг бие биенд нь хүргэж өгөх хамгийн сайн холбоо бол захидал шуудан л болж өгнө"гэж бодоод Ц.Намхайнямбуу халуу дүүгэсэн дулаан гэртээ оров.Энэ залуу хоньчны амьдралын сүүлийн 10 жил чухамхүү хоттой хониныхоо хэвтсэн орчинд нь борви бохисхийн амарч бэлчээрийн маллагааг ээлж халаагүйгээр дагнан хариуцаж иржээ.Эцэг эх хоёр аль аль нь нас 60 гарсан тул зөвхөн бие биеэ асрах төдий болсон хүмүүс хоньчин залуу хоол цайныхаа дараа нутагт үлдсэн сэтгэлт бүсгүйнхээ захидлын хариу бичих,социалист уралдаанд авах үүргээ боловсруулах гэсээр энэ удаа ерөнхий боловсролын дунд сургуулийн программт хичээлээ ч давтах завдал нэг л гарсангүй. Тэр 7-р ангийг сүргийн дэргэд төгссөн 6-р таван жилийн гарааны онд авсан үүргэтээ тэр юуны урд хариуцан яваа нийгмийн 877 богийг гарз хохиролгүй маллан тарга хүчний хувьд өнгөрөгч намрын хэмжилтээр хонь тус бүрийн дундаж жин 6Окг-д хүргэсэн амжилтаа ахиулна. Үүний зэрэгцээ ирэх хавар төллөх 607 хонины хургыг 100 хувь бойжуулна...
Хайрт ээж нь нэг удаа хүүдээ өгүүлсэн нь: Миний хүү алийн болгон гань ганцаараа ингэж явахсан билээ.Эргэх дөрвөн улирлыг гагцхүү мал дагасаар яваад нэг мэдэхэд хайран сайхан залуу халуун нас чинь өнгөрөөд явчихна шүү дээ гэхчлэнгээр сургажилсны цаан /чи насныхаа залууд хань ижилээ сонгож айл гэр болдоо/гэсэн санаа илт агуулгаджээ.Ц.Намхайнямбуу иймэрхүү сургамжийн үгийг зөвхөн аав ээжээсээ төдийгүй сум бригадын дарга нараасаа ч цөөнгүй сонссонсон. Тэр ч байтугай түүний үе тэнгийн нөхдийн дунд /мань Ц.Намхайнямбуу өөрөө ажил сайтай хүн учраас түүний нь хэр чинээнд хүрэх сайн ажилтай сэтгэл нийлсэн охин тааралддаггүй байх/ гэлцэнэ.Чухам үнэнээр нь хэлэхэд Намхайнямбуу хэдий өдий хорин хэдэн нас хүртлээ айл гэр болж амраг ханьтай болж амжаагүй нь юунаас болсон юм бол.?
Цэрэндашийн Намхайнямбуу гэгч нэг жаал хүү 1965 оны хавар сумын бага сургууль төгсөн хөдөө гарч ирсэн юмсанжээ.Бяцхан хүү аав ээжийн хамт нийгмийн хонин сүрэг малладаг болов."18 нас хүртэл мал сүргээ өөдтэйхэн маллаж байгаад дараа нь ардын цэргийн албанд мордоно"гэж тэр хүү бодно.Эх орноо хамгаалах ариун үйлст оролцоно гэгч чухамхүү эр хүн болж төрсний нэг гавъяа төдийгүй энэ нь иргэний хувьд хууль ёсоор гүйцэтгэх ёстой ариун үйл гэгчийг Ц.Намхайнямбуу их сайн ойлгодог байлаа.Цэргээс халагдан ирмэгцээ эхнэр авч айл гэр болно гэдгийг ч тэр урьдчилан төсөөлөж байсан.Нийгмийн хонин сүрэг хариуцан малласан цөөн жилийн хөдөлмөр бүтээл нь нутаг уснынхандаа төдийгүй улс даяар үнэлэгдэн Ц.Намхайнямбуу тэр жил Москва хотноо болсон дэлхийн хөдөлмөрчин залуучуудын чуулга уулзалтанд оролцов.Дэлхийн 120-оод орны охид хөвгүүдтэй мөр зэрэгцэн явж тэрхүү нэр хүндтэй чуулга уулзалтанд биеэр оролцоно гэгч монголын хээр талд баян сүргээ хариуланхан явсан залууд юутай их аз завшаан билээ.Сүүлийн 5 жилийн турш хариуцсан сүргийн 100 эх тутмаас 101 хүртэл төл бойжуулан 1967-1968 оны цаг зуурын хүнд бэрхшээл дунд мал сүргээ хоргодолгүй сайн маллаж ирсэн амжилт нь үнэлэгдэн залуу хоньчныг тийнхүү алс холын Алтан Москва хүртэл алдаршуулжээ.Дараа жил нь Ц.Намхайнямбуу ахиад л Москва хотыг зорив.Энэ нь МХЗЭ-ийн төв хороо ХАА-н яам нэгдлийн холбооны дээд зөвлөлөөс зарласан болзлыг хэрэгжүүлсний тул "Улсын залуу аврага малчин"болсон амжилтаар ингэж 2 дахь удаагаа аялах болсон байжээ.БНМАУ-ын засгийн газрын хүндэт жуух бичиг "Тэргүүний малчин залуу"алтан медиал шагнуулсан зэргээ бодоод үзсэн ч МАХН-ын гишүүний хувьд ч хоньчны өмнө нам засаг,ард түмнийхээ энэ их хайр халамжийг өөрийн ариун цагаан хөдөлмөрийн үр шимээр хариулах хэрэгтэй болсон юм.Ингээд хариуцсан сүргээсээ өөрийн нэгдэлд түмэн цагаан хонь өсгөх өндөр үүрэг амлалт авав.Энэ нөр их ажлын явц дунд үе тэнгийнхээ бүсгүйтэй тухтайхан ярилцаж,танилцах завдал болоогүй ч байж мэдэх юм шүү дээ.Тэр өндөр амлалт нь ч талаар болоогүй.Зөвхөн өнгөрөгч тавдугаар таван жилд гэхэд л 3000 хонь хургалуулан 3056 хурга бойжуулсан хүн. Ц.Намхайнямбуу сүүлийн 10 жилийн турш хариуцсан сүргээсээ 143764 төгрөгийн орлого оруулсан юм.Гэвч энэ бол ердөө нэг л хүний хөдөлмөрийн үр дүн гэж бодоход манай хөдөө нутгийнхан нийгмээ хөгжүүлэхийн тулд хичнээн их хувь нэмэр болдог нь илэрхий биш үү.Дашрамд өгүүлэхэд харин залуу эрийн сэтгэлд ардын цэргийн алба хаах их хүсэл нь хэзээ ч буураагүй юм.Өнгөрөгч хугацаанд алс холын албанд мордох хүний ёсоор аав ээжтэйгээ салах ёс гүйцэтгэн аймгийн цэрэг таталгын коммисыг зориод даруй арван удаа мордсон. Харамсалтай нь харин яагаад ч юм бэ? "чамайг энэ удаа цэргийн албанаас чөлөөллөө"гэсэн хариу сонсоод л буцаж ирдэг юм.Үүний шалтгааныг хожим сонсвол "манай энэ залуу хоньчин ажил төрлөөр аймаг сумандаа төдийгүй улсад нэр нь гарч яваа шилдэг малчин юм.Хамгийн гол нь түмэн цагаан хурга бойжуулж нийгмийн сүрэгт нийлүүлэх үүрэг авсныг нь болгоож үзнэ үү"гэсэн албан бичиг сумаас нь ч юмуу,аймгийн аль нэг байгууллагаас Ц.Намхайнямбуугаас урьтан цэрэг таталгын комисст ирж амжсан байдаг байжээ.Чухам энэ бүхнээс шалтгаалсаар эдүгээ цэргийн алба хаах нас хэтэрч эхэлсэн тул Намхайнямбуу "түмэн цагаан хонио л үржүүлье үүнээс илүү эрхэм гавъяа юу байхсан билээ" гэж сэтгэл шулуудхын чацуу аав ээж үе тэнгийнхнийхээ нөхдийн зөвлөснөөр айл гэр болохоор шийдсэн ажээ.

1979 оны 1-р сарын 6 "Залуу үе" сэтгүүл Ц.Ванчиндорж
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats