Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Сүргийн бэлчээрт
Тэр жилийн хавраас хойш яг 29 cap өнгөрсөн даруй Ц.Намхайнямбуу бид хоёр мөн л сүргийн бэлчээрт уулзав.Сонгино хайрхан уулын зүүн урд хөндий алтан шаргал өнгөөр дуниартанхан тэр дунд хонин сүрэг налайн бэлчээрлэж явна.Он жилийн эргэлтэнд отор нүүдэлд хийж,говь хангайгаа сэлгүүлээд л явж байна өнгөрөгч өвөл говь рүү ахиад л отор хийсэн их ч сайн явсан Завхан голын хойд баримжаа бага бууралд хэдэн cap болоод хавар нутаг буцаж ирсэн.
1980 он хүртэлх ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?
Хариуцсан сүргийн 15 хонь тутмаас 16 хонины ашиг шим авна.Жилийн жилд хэдэн зуун км газар нүүдэл хийх нь нэг талаар хэцүү юм нутгийнхаа нэг өвөлжөөг тохижуулж энэ өвлөөс эхлэн суурьших санаатай.Үүнд шаардагдах бэлтгэл маань овоо цэгцэрлээ. МХЗЭ-ийн илгээлтийн эзэн нутгийн бүсгүй Жаргал хоёул хурим хийж айл гэр болцгоосон.Ууган хүү маань ч төрлөө.
Ц.Намхайнямбуу бид хоёрын бэлчээрт уулзсан энэ намрын яриа ингэж эхлэв.
Тэр жилийн хавраас хойш хоньчин залуугийн амьдралд олон чухал үйл явдал болжээ.МАХН-ын 17-р их хурлын тайлан илтгэлд нөхөр Ю.Цэдэнбал "тус хурлын ажилд манай социалист хөдөө аж ахуйн гарамгай хүмүүс ахмад болон залуу үеийн малчин,тариаланчин мэргэжилтний төлөөлөгчид оролцож байна.Тэдний дотор хөдөлмөрийн баатар алдарт хоньчин С.Цогтгэрэл,хоньчин нөхөр Ц.Намхайнямбуу,хөдөлмөрийн баатар алдарт мөханикжуулагч нөхөр М.Алтангэрэл зэрэг олон хүн байна"гэж цохон дурдсан билээ.Жирийн хоньчин Ц.Намхайнямбуу ийнхүү намын их хуралд төлөөлөгчөөр оролцон улс ардын аж ахуй,соёлыг хөгжүүлэх зургадугаар таван жилийн төлөвлөгөөний удирдамжийг гар өргөн батлалцаж билээ.
Ц.Намхайнямбуугийн энгэрт байсан БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатын тэмдэг гялалзаж үзэгдэнэ. Ц.Намхайнямбуу МХЗЭ-ийн 17-р их хуралд төлөөлөгчөөр оролцож БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол хүртжээ.

1979 оны 1-р сарын 6 "Залуу үе" сэтгүүл
Ц.Ванчиндорж


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats