Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Баатар хоньчны өгүүлэх нь

Би хөдөө нутгийн эгэл жирийн малчны хүү,сумын бага сургууль төгсөөд 12 наснаасаа эхлэн нэгдлийн хонь 17 дахь жилдээ маллаж байна.Өнгөрсөн арван долоон жилд миний амьдралд олон чухал үйл явдал болж өнгөрлөө.Хайрт нам,засаг,малчны ариун цагаан хөдөлмөрийг хичнээн хүндэтгэж үнэлдгийг би өөрийнхөө биеэр жишээлье л дээ.МХЗЭ-ийн сүүлийн хоёр удаагийн хуралд төлөөлөгчөөр оролцож,МХЗЭ-ийн Төв Хорооны бүгд хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод байна.
Мөн МАХН-ын 17-р их хуралд төлөөлөгчөөр оролцлоо.Би БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатын хувьд сонгогч олны өмнө өндөр хариуцлага хүлээж нийгмийн үйлдвэрлэлд ажил төрлөөр хамт олноо манлайлж улмаар сонгогчдынхоо захиа даалгаварыг нэр төртэй хэрэгжүүлэх ёстой гэдгийг хэзээ боловч анхаарч явдаг.Миний бага зэрэг амжилтыг эх орон,нам засаг өндөр үнэлж БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол шагналаа.Энэ өндөр хайр халамжийн хариуд өөрийнхөө бүх л хүч авьяасыг ариун цагаан хөдөлмөрийг бишрэн шүтэж нийгмийнхээ хөгжилт цэцэглэлтийн төлөө зориулах явдал ариун үүрэг минь мөн. 1971 онд би "Нэгдэлдээ түмэн цагаан хонь өсгөж өгнө"гэж үүрэг авсан.Хорин жилийн хугацаатай энэ үүрэг маань хугацаанаасаа гурван жилийн өмнө хэрэгжих боломж бүрдлээ.Одоогийн байдлаар 1971 оноос хойшхи хугацаанд таван мянга гаруй хурга бойжуулаад байна.Нийгмийн социалист өмчийг арвижуулж,түүний эс ширхэг бүрийг нүдлэн хамгаална гэдэг нь аливаа зүйлийг ихээс нь биш бүр бага жижгээс нь эхэлж анхаарах ёстой гэж миний багш баатар хоньчин Ганболд гуай байнга сургадаг юм. Өвөртөө байсан таван төгрөгөө гээчихээд түүний төлөө учиргүй их гарлагшаадаг хүн байдаг.Гэтэл хариуцаж байгаа энэ нэг суурь хонь ердөө ганц өдрийн хариуцлага дутсанаас болоод ямар их гарз учирдгийг төдий л анзаардаггүй малчин байдаг шүү дээ.Хариуцсан мянган хонины нэг өдрийн бэлчээр алдагдсанаас тав биш таван зуу магадгүй таван мянган төгрөгийн хохирол нийгэмд ч,сүргийн эзний хувийн амьдралд ч нөлөөлнө. "Чи түлшинд явж араг дүүрэн аргал түүх боллоо гэж бод.Тэгвэл бүгдийг үхрийн сайхан аргалаар чухалчлах биш,адууны хомоол тэмээний ширхэг хорголыг ч бүү чамла.Аль сайныг шилж сонгоод аар саар жижиг зүйлийг алгасаж өнгөрнө гэдэг чинь аж ахуй ч биш байдлын нэг илрэл юм шүү"гэж баатар хоньчин Ганболд гуай надад зөвлөдөг юм.Би нийгмээс анх хонь хүлээж авахдаа,нийгмийн сүргээс аль сайныг нь биш төлөг борлон янз бүрийн мал хүлээж авсан түүн дотор бүүр хариугүй муу мал ч нилээд байсан.Тэр бүрийг толгой дараалан нүдэлж нэг бүрчлэн тордсоны эцэст бүгд жигдэрч өнгө жавхаа ороод үр төл нь торниун сайхан бойжиж эхэлсэн.Ингээд бодохлоор нийгэмдээ үр бүтээл гаргая гэвэл аливааг шилж сонгох биш харин анхаарал татсан дутагдал доглдлыг засч сайжруулахын тул багаас нь эхэлж анхаарууштай юм билээ.Нийгмийн хонин сүргийг нүдэлж хамгаална гэдэг бол түүний бэлчээрийг зөв сонгоход оршино.Бэлчээр сонгоход бас их учир бий.Өглөө эрт аль ч газрын ургамал өтгөн сайхан юм шиг нүдэнд тусдаг шүү дээ.Энэ бол нүд хуурсан үзэгдэл.Тийм учраас нутаг сонгох хүн үдийн нарны тусгал дор явж ажиглууштай юм билээ.Жин үдийн үед бэлчээрийн ургамал яг үнэн байдлаараа харагддаг.Би хонь малласан 17 жилийн хугацаанд "хэнэггүй"байдал "хэт их нойр""залхуу"гурваас асар их болгоомжилж явдаг хүн.Жишээ нь байгалийн болзошгүй бэрхшээлийг мэдсээр байгаад түүнийг үл ойшоон хэнэггүй байдал гаргах юм бол нөхөгдөшгүй аюулд өртөхийн нэг илрэл.Хоньчин хүн өглөө эрт босч шөнө бага унтаж байж л мал сүрэгтээ өл хоол залгуулж байгаа юм.Гэтэл манай зарим малчин нойр,хоолоо тохируулахгүй хонио үд болтол шар бууцан дээр нь хэвтүүлж их цаг алдаж байна.Залхуурах ажил амьдралын дайсан.Залхуурснаас болж хүн сурч боловсрох,бүтээж цогцлох асар их бололцоог алддаг.Өнөөдөр хийхээр төлөвлөснөө маргааш нөгөөдөр гэж хойш тавих нь залхуугийн наад захын нэг илрэл.
Хэрэв бригадын хариуцлагатнаас эхлээд сум,аймгийн төлөөлөгчид мал маллагааны наад захын арга барил,тэр ч байтугай бэлчээрийн олон төрлийн ургамалын сайн мууг хүртэл мэдэхгүй тэр талын мэдлэггүй бол "малаа сайн  таргалуул","үхүүлж,хоргодуулж болохгүй гэж хэчнээн шаардаад ашиггүй шүү дээ.Ахмад үе маань нийгмийн мал хариуцаагүй тэднээс сургамж авах зүйл их шүү дээ.Тэдний алтан сургаалыг уйгагүй сонсч сургамж зөвлөлгөө авах явдал залуу малчин бидний эрхэмлэвэл зохих маш чухал зүйл.Миний хувьд амжилт олох чухал зүйл нь ахмад үеэс уйгагүй суралцсан явдал юм."Чи сайн ажилла,нийгмийн хонин сүргээ нүдний цөцгий шигээ хайрлаж яв.Хонио байнга тордож түүний төлөө бүх л анхаарлаа төвлөрүүл"гэж баатар хоньчин Ганболд зөвлөдөг юм.Би өнөөдөр хорин есөн нас өнгөрч яваа боловч сургуулийн анги танхимаас илгээлт өвөрлөн ирсэн охид,хөвгүүдийн дэргэд ахмад нь боллоо.Тиймээс хэд хэдэн залууст ахмадаас өвөлж авсан туршлагаа дэлгэрүүлэхээр залуучуудын гавшгайч бригад байгуулсан.Миний зарим шавь Баянхайрхан суманд ч бий...

1979 оны 1-р сарын 6 "Залуу үе" сэтгүүл Ц.Ванчиндорж

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats