Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хурга бойжуулах-
Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үндэс болсон төл бойжуулах ажил, малчны ажиллагаанаас шууд шалтгаална. Мал төллөх үеэр малыг өглөө бэлчээхдээ нэг бүрчлэн нарийн ажиглаж, төллөх дөхсөн хонийг ялган авч нэмэгдэл тэжээлтэй гэрийн гадуур байлгана. Гарсан төлийг эхэд нь сайн долоолгож тэр дор нь амлуулбал голно гэж байхгүй. Төл амархан тэнцэж, ходоод гэдэс нь бөхөжнө. Төлийг эхтэй нь хамт дураар байлгаж хөхүүлбэл уураг сүүндээ цадна, эх төл хоёрыг хүний гар олон хүргэхгүй  зэлүүд маягтай байлгаад 7 түүнээс дээш xoносон,  ихэр, туниа муутай зэргээр ангилан өөр өөр өтөг бууцанд хураах  буюу хашна. Манайх 2—3 ихэр бууцтай газар хонио хургалуулдаг. Ингэж хонь хургалуулах нь маш тохиромжтой бөгөөд эхийгээ олж хөхөх, бие биедээ дасах сайн талтай. Хонь төллөж байх үед олон хүн бужигнах, туслах төлчин авахдаа дургүй. Хүн олширч хөл ихсээд ирхээр хонь хургаа голно догширно, ааш зан нь хувирна. Өөрөөр хэлбэл мал маллагааны уламжлалт бор дүр монгол аргаар хонь төллүүлж, жаварт гарсан төлийг жаварт чийрэгжүүлэх чиглэл барьдаг.
Хургыг эхтэй нь хамт торниулах байдлаас шалтгаалан хол ойр бэлчээрт гаргаж дасгах нь сайн. Ингэж цөөн цөөнөөр нь ангилахад эх хүү хоёр хоорондоо дасаж, малчин хүн нүдлэхэд хүртэл түргэн байдаг. Эхийн нь жилбэ муудаж хургаа цатгахгүйд хүрвэл өгөх тэжээл хангалттай бэлтгэсэн байх хэрэгтэй. Эхийн сүү жилбэ татарсан үед бэлтгэл тэжээлээс өгвөл эхийн сүү жилбэ сайжирч төл торних нь түргэсдэг. Ер нь төл махлуулна гэдэг нь эхийг тордоно гэсэн үг. Зарим малчин сүү их хөхвөл төл чацга алдана гэж эхээс нь салгаж өдөржин хоосон байлгаад, орой нь нэг мөсөн их хөхүүлдэг. Ингэж хөхсөн төл сүүгээ шингээж чадалгүй ходоод гэдэс нь хямарч чацга алдана. Тиймээс төлд сүү ихдэж сүжнэ (пологтох) гэдэг нь байнга хөхүүлээгүйгээс болж байгаа дутагдал юм. Хот хэвтрийн үс ноос цэвэрлэх төлийн хэвтэр хуурай байлгах талаар байнга aнxaapax нь чухал. Нялх төл сониуч зантай байдаг. Тэр байдлыг нь ажиглан тэжээлд дасгахын тулд ус, өвсийг байнга бэлэн байлгах хэрэгтэй. Мал төллөж байгаа үеэр хужир өгөх муу гэдэг худал. Харин ч байнга хужраар хантаж байх нь хэрэгтэй юм шиг ажиглагдаж байгаа юм. Мал төллөж байгаа үед хотны ариун цэврийг онцгой сахих хэрэгтэй. Суурийн малчны хэн нь ч малаа эх хүүгээр нь андахгүй сайн таньдаг байх нь чухал. Ингэж ажилласан нөхцөлд төл бүрэн бойжно. Бид хонийг задгай шахуу хашаа хороонд байгальтай элбэж хургалуулах дуртай. Эхтэй нь хамт зэлүүд байлгавал ядаж хургаа голох нь хүртэл бага байдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats