Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хээлтүүлэг
Мал хээлтүүлгийг хэр зэрэг зөв зохион явуулснаас төл бойжуулах ажиллагаа ихээхэн шалтгаална. Манайх хонио хангайд өвөлжвөл 2 дугаар сарын 20-ноос, говьд өвөлжвөл, 3 дугаар сарын 15-наас төллөхөөр тооцож хээлтүүлдэг. Хонио 8 хоногийн завсарлагаатайгаар 2 ээлж болгон хээлтүүлэгт оруулж хээлтүүлгийн бүртгэлийг хөтөлнө. Ингэснээр хонь хоёр ээлжээр төллөх бөгөөд ажил төрлөө зохицуулахад ашигтай. Хуцыг нийлүүлэгт оруулахын өмнө 2—3 хоног сойгоод, давстай бүлээн усаар байнга усална. Хээлтүүлгийн явцад хуцаа шөнө уяж хоноод байвал хуц шөнөдөө бүрэн амардаг, нөгөө талаар хавар төл нь голдуу өдөр гардаг сайн тал ажиглагдаж байна. Бас миний ажиглалтаар нийлүүлэгт эхлэн орсон хуцны үр илүү ихэрлэж байх шиг санагддаг. Ийм учраас би 2 дугаар ээлжинд болбол нийлүүлэгт ороогүй  хуц тавьдаг юм. Ер нь ес дөнгөж дуусаад газрын хөрс гэсэхээс өмнө малыг төллүүлж дуусгах нь зүйтэй санагддаг.Газар гэсэхээр өт хорхой хүртэл амилж, өвс ногоо сэргэж эхэлдэг тул улирлын ид солилцоо болж, төлийн биед ч бодисын солилцоо, биологийн өөрчлөлт ордог бололтой. Эрт орой дулаарах нь жил жилийн онцлогтой холбоотой боловч 4 дүгээр сарын 15-ны дотор хонь ямаа төллөсөн байвал дээр. Хаврын борог өвс идэж өвсөнд орсон, ногоо гарч буй үеэр алаг бутуул идэж өвсөнд орох хоёр их ялгаатай. Борог өвс идэж өвсөнд орсон төл ногоо идэж торнино. Тэгээд дараа жилийн намар, өвөлтэй залгахдаа аль хэдийн хуурай өвс идэж шингээх амьдралын зохицолтой болсон байх тул турж эцэх нь бага байдаг. Мал төллөх хугацааг малын эмч, мал зүйч, малчид жил бүр хоорондоо зөвлөн тохиролцсон байх нь зүйтэй.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats